Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 34.74 %-тай үргэлжилж байна

ikon.mn
2019 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34,74 хувьтай явж байна. 

Уг төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна.

Одоогийн байдлаар далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28.5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй аж. 

 
 
 
 

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар