Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн ХХК Монголд анх удаа гэр хороололд өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр Эрдэнэт хотыг сонгон 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Өмнө нь гэр хорооллын айл өрх гурвалсан үйлчилгээ авахад шаардлагатай шилэн кабель татахад нэг айлд дунджаар 1-2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагддаг байсан байна. Тиймээс “Юнивишнтэй гэр хороолол” төслийн хүрээнд гэр хороололд шилэн кабель татах дэд бүтцийн асуудлыг нэг дор шийдсэнээр нэгж айлд оногдох хөрөнгө оруулалтын зардал багасаж, тухайн хэрэглэгч орон сууц, гэр хороололд амьдардаг байхаас үл хамааран гэртээ өндөр хурдны интернэтэд холбогдож, Дэлхийн болон Монголын кино контентыг албан ёсны эрхтэйгээр хүлээн авч үзэх, телевизийн сувгийг нөхөж ухрааж үзэх, суурин утсаар дүрсээ харж ярих зэрэг өндөр хөгжилтэй орны тав тухтай амьдрах стандартад нийцсэн үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотын Баянбулаг, Наран, Цагаан Чулуут, Рашаант, Шанд, Их Залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад Юнивишнийн гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтэрсэн тул эдгээр багийн оршин суугчид гэртээ гурвалсан үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. “Юнивишнтэй гэр хороолол” төслийн хүрээнд технологийн дэвшлийг гэртээ анхлан нэвтрүүлэх айл өрхүүдэд кино үзэх бүтэн жилийн эрх, эхний сарын суурь хураамжийг тэглэх зэрэг олон олон бэлгийг бэлдсэн байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!