Гадаад улсад суралцах хүсэлтэй, эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэхээр зорьж буй залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор энэ өдрүүдэд зарлагдсан байгаа 2019-2020 болон 2020- 2021 оны хичээлийн жилийн Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит зарим тэтгэлэгт хөтөлбөрөөс хүргэж байна.
Энэхүү хөтөлбөр нь 1978 оноос эхлэн АНУ-д боловсролын зэрэг эзэмшихгүй буюу хурдан хугацаанд суралцаж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залуусын дунд зарлагдаж эхэлжээ.
Тус тэтгэлэгт хамрагдсанаар 10 сарын хугацаанд АНУ-н шилдэг их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцаж, ур чадваруудаа нэмэгдүүлэх боломжтой.
Материал хүлээн авах хугацаа нь 2019 оны аравдугаар сарын 1-нээс эхлэх бөгөөд 200 хүн шалгаруулна.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Австралийн Засгийн газрын Боловсролын яамны Судлаач бэлтгэх хөтөлбөр нь тус улсын Flinders их сургуультай хамтран чадварлаг судлаач бэлтгэх зорилгоор жил бүр тэтгэлэг зарладаг.
Энэхүү тэтлэглэгт хамрагдсанаар Flinders их сургуулийн судалгааний Магистр болон Докторын хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй суралцах боломжтой болох юм.
Материалыг 2019 оны наймдугаар сарын 9-нд хүлээж авах бөгөөд 10 хүн шалгаруулна. Магистр доктороос хамаараад хугацаа нь 2-3 жил байна.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Монгол Улсын БСШУСЯам, Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль /АУНХИС/ хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай зохион байгуулна.
Материалыг 2019 оны наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 507 тоот өрөөнд 09:00-11:30 хооронд хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг /эндээс авна уу/
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь гадаадын шилдэг, авьяаслаг оюутан залуусыг Солонгос улсад дээд боловсролын байгууллагад өндөр төвшний хөтөлбөрт суралцах боломжийг олгох хөтөлбөр санал болгох замаар дэлхийн ирээдүйн манлайлагч нарыг дэмжих, олон улсын боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөр болно.
Тавигдах шаардлага
Суралцах хугацаа нь магистр гурван жил, бакалавр болон доктор дөрвөн жил байх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Scuola Normale Superiore их сургуулиас зарлаж буй “SNS PhD Scholarships” тэтгэлэг нь тус сургуулийн Докторын хөтөлбөрт суралцах хүсэлтэй судлаачдын дунд зарлагдаж буй бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар өөрийн сонгосон хөтөлбөрт үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй суралцах боломжтой болох юм.
Scuola Normale Superiore их сургууль нь 1810 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Улс төр болон нийгмийн шинжлэх ухааны гурван салбар сургууль бүхий Итали Улсын тэргүүлэх судалгааны сургуулиудын нэг юм.
Материалыг наймдугаар сарын 29-нд хүлээн авах бөгөөд 68 хүн шалгаруулна. Хичээл арваннэгдүгээр сард эхэлнэ.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
“Rhodes” санг 1902 онд Английн бизнесмен Cecil John Rhodes санаачлан энх тайван, сайн сайхныг бусдад түгээх шилдэг оюутнуудыг Оксфордын их сургуульд суралцуулах үндсэн зорилгын хүрээнд үүсгэн байгуулжээ. Тус сан нь Оксфордын их сургууль дахь хамгийн анхны тэтгэлгүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг их сургуульд үнэ төлбөргүй, сар бүрийн стипенттэй суралцах боломжийг олгодог.
Энэхүү тэтлэглэгт хамрагдсанаар Oксфордын их сургуульд Магистрын хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй суралцах боломжтой.
Материалыг 2019 оны долоодугаар сарын 31-нд хүлээж авах бөгөөд ердөө хоёр хүн шалгаруулна. Хичээл 2020 оны аравдугаар сараас эхэлнэ. Хөтөлбөрөөс хамаарч суралцах хугацаа 1-2 жил байна.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Тус сургуулийн Магистрын хөтөлбөрүүдийг харах бол энд дарна уу.
Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) нь жил бүр олон улсын 140 мянга гаруй оюутанд ХБНГУ-ийн их, дээд сургуульд суралцан судалгаа, эрдмийн ажлаа хийхэд дэмжлэг үзүүлдэг боловсролыг санхүүжүүлэгч томоохон байгууллага юм.
Энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар та ХБНГУ-н 365 гаруй их, дээд сургуулийн Магистр эсвэл Докторын хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой.
Материалыг сонголсон сургууль, хөтөлбөрөөс шалтгаалан 8-10 дугаар сард хүлээн авна. Суралцах хугацаа магистр 1-2 жил байх бол доктор 3-4 жил байна.
Тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Эх сурвалж: tetgeleg.com, scholarship.esis.edu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!