Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолыг шууд дамжуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр:
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өндөрлөсний дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын чиглэлийн олон улсын стандартад нийцсэн хурдын авто замыг ашиглалтад оруулах мөн Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолын самбарын хөшиг нээх ёслол болов.
Ёслолын самбарыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар нээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!