Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Яриандаа би биш “бид” гэдэг үгийг ашигласнаар хариуцлага хүлээх чадвартай гэдгээ харуулж буй хэрэг

ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хамт ажиллагчаас тань ирсэн имэйл дургүйцлийг тань хүргэж, дарга тань бүх зүйлээс өө хайж, хэрээс хэтэрсэн их ажил даалгаж энэ бүхэн танд ажилдаа төвлөрөхөд саад болж үл ойлголцол ар араасаа хөвөрсөөр байгаа бол дараах нийтлэлд анхаарал хандуулна уу.

Ихэнх маргаан ойлголцохгүй удаан үргэлжилснээр 1 өдөр л бүх зүйл буруугаар эргэхэд хүргэх магадлалтай байдаг. Чикагод байрлах JB сургалтын төвийн сургалт, хөгжил хариуцсан захирал Женефер Ли хэлэхдээ “Асуудлын гол учир нь бусдыг сонсох чадвар дутмаг байдаг” гэжээ.

Бидэнд бусадтай харилцах үед гадны дуу чимээ, ухаалаг утас, бусад ажилчдын яриа зэрэг нь саад болдог байна. Түүнчлэн хүмүүс бусдын хэлэх зүйлийг шүүлтүүртэй сонсдог аж. Өөрөөр хэлбэл хүн зөвхөн өөрийн сонсохыг хүссэн зүйлээ л анхаарч сонсдог байна.

Хэрэв сайн сонсогч байхыг хүсвэл бусдын нүд рүү харж ярих, хэн нэгнээс сонссон зүйлийнхээ талаар шаардлагатай бол лавлаж асуу. Өөрөөр хэлбэл захирал, хамт ажиллагчтайгаа асуудлыг дэврүүлэхээс өмнө та харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Өөрийн зөвийг батлахаас илүүтэй асуудлын шалтгааныг шинжил. Ямар ч үед бусдын давуу талыг харж байх нь чухал.

100 хувь хэн нэгнийг буруутан болгох, бусдаас өө сэв харах гэж оролдох бус бусадтай хамтран ажиллах боломжийг илэрхийл. Харилцаандаа хувийн үзэмж, хандлагаар хандах бус ойлгомжгүй асуудал, тодорхойгүй зүйл үүсвэл холбогдох хүнээс лавлаж асуух, дор бүр нь тодруулж байх хэрэгтэй. Өөрийгөө бусдын оронд тавьж үзэх нь танд бусдыг ойлгоход тусална хэмээн Женефер Ли зөвлөжээ.

Хэрхэн зөрчилдөөнийг шийдвэрлэх вэ?

  • Санаачлагыг гартаа ав. Үзэл бодолдоо тууштай бай. Хэрвээ чи бусдын итгэлийг олж чадахгүй бол, хаана ч байсан асуудал үүссээр байх болно. Өөрийн санаа бодлоо тодорхой байлга. Бусдаас ойлгомжгүй асуудалд тусламж хүс, харилцан ярилц.
  • Урам зоригоор тэтгэ. Бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэдэнд урам зориг өг. Чөлөөтэй санаа бодлоо хуваалц.
  • Тохиролцоонд хүр. Асуудлыг хэрхэн харж байгаа, ямар шийдэлтэй байгааг асууж, бусадтай хэцүү байсан ч харилц. Бусдыг сонс, өөрийгөө ойлгуул, бусдыг хүлээн зөвшөөр.

Даргатайгаа ярилцах үед, сайн удирдлага танд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд тань тусалж чадна гэдгийг ойлгоно. Яриандаа би биш “бид” гэдэг үгийг ашигласнаар хариуцлага хүлээх чадвартай гэдгээ харуулж буй хэрэг юм.

 

Эх сурвалж: www.shrm.org