2020/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,801.20₮
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
11°
09:00
S30
14°
10:00
S32
16°
11:00
S32
17°
12:00
S32
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жоомнуудыг химийн хороор устгах боломжгүй болсныг эрдэмтэд туршилтаар тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг
00:00 00:00
Жоомнуудыг химийн хороор устгах боломжгүй болсныг эрдэмтэд туршилтаар тогтоожээ
Sara, ikon.mn - text to speech

Хүнтэй ойр амьдардаг шавьж болох жоом нь химийн ямар ч хоронд үхдэггүй дархлаатай болсныг АНУ-ын Пердью их сургуулийн судлаачид туршилтаар тогтоожээ.

Тэд хамгийн түгээмэл байдаг Герман жоомны (Blattella germanica) төрөл дээр туршилт явуулсан тайлангаа Scientific Reports сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Жоомнууд шинэ гаргасан химийн хоронд нэг үе өнгөрсний дараа дасан зохицож, дархлаатай болж байжээ. Туршилтад оролцсон эрдэмтэд өмнө нь дасан зохицох үйл явц ийм хурдтай явагдаж байсныг хараагүйгээ гайхан ярьсан байна.

Пердью их сургуулийн лабораторид болон Иллиноис, Индиана мужуудын хэд хэдэн барилгын жоомнууд дээр олон янзын химийн хороор туршилтыг явуулсан байна.

Цаашдаа химийн хороор жоом устгах арга найдваргүй болж, зөвхөн урхи, тоос сорогчоор цуглуулаад механикаар устгах арга үр дүнтэй болсныг уг туршилт харуулжээ.

Туршилтад ашигласан Герман жоом нь амьдралынхаа туршид 400 орчим өндөг гаргадаг бөгөөд төрөл бүрийн халдварт өвчний нян тараах, ялгадас, биеийн үлдэгдэл нь харшил үүсгэх муу нөлөөтэй байдаг.

 

Эх сурвалж: Live Science

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x