Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Атлантын далайн ёроолоос их хэмжээний цэвэр усны нөөц илрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Атлантын далайн баруун хойд хэсэгт, АНУ-ын Нью Жерсигээс Массачусетс хүртэл эрэг дагуу асар том цэвэр усны нөөц илрүүлжээ.

Нийтдээ 2,800 шоо дөрвөлжин километр хэмжээтэй цэвэр ус энд байгаа нь олимпийн стандартын 1.1 тэрбум ширхэг усан санг дүүргэх хэмжээний нөөц гэсэн үг юм.

Колумбын их сургууль, Вүүдс Хоул далай судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн энэхүү нээлтийн талаар Scientific Reports сэтгүүлд нийтэлсэн байна.

1970-аад оноос хойш Атлантын далайн энэ хэсэгт өрөмдлөг хийсэн компаниуд цэвэр усны нөөц илрүүлж байсан ч хэр хэмжээтэйг нь хэн ч тогтоогоогүй байжээ.

Цэвэр усны нөөц нь далайн ёроолоос 180 метрийн гүнд, эргээс 120 км зайнд байгаа гэнэ.

Сүүлчийн мөстлөгийн дараа энэхүү нөөц далайн ёроолын хөрсөнд үүссэн байх гэж эрдэмтэд таамаглажээ. Далайн ёроолд байгаа тул бага хэмжээгээр давс агуулж байгаа энэхүү усыг шууд унданд хэрэглэх боломжгүй, цэвэршүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дэлхийн хүн ам нэмэгдэж, ундны ус хомсдож байгаа өнөө үед далай тэнгисүүдийн ёроолоос цэвэр усны нөөц илүү олныг илрүүлэх найдлага төрүүлсэн нээлт болсныг эрдэмтэд судлаачид онцолжээ. 

 

Эх сурвалж: CNN