Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх-Зуунмод чиглэлийн хатуу хучилттай 25км авто замын хөдөлгөөнийг нээх ёслол энэ сарын 21-нд Төв аймгийн Зуунмод хотод боллоо.
Авто замын хөдөлгөөн нээх нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын дэд дарга М.Энхболд, Зам тээврийн сайд А.Гансүх, ЗТЯ-ны Авто замын бодлогыг зохицуулах газрын дарга Р.Онон, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны төвийн захирал Р.Отгонбаатар, Төв аймгийн засаг даргын орлогч Н.Мөнхбаатар, зам барилгын ажлыг гүйцэтгэсэн компанийн төлөөлөгч Зуо Ли нар оролцож тууз хайчлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!