Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Алтанхундага: Имарт Чингис салбар түр хугацаанд ажиллахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Имарт Чингис салбарт энэ сарын 8-ны өдөр 12:30 цаг орчимд гал гарч, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагчид галыг бүрэн унтраасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл гал гарсан тус салбарын үйл ажиллагаа хэзээ хэвийн байдалд орох талаар Имарт худалдааны төвийн Маркетингийн албаны дарга Т.Алтанхундагаас  тодрууллаа.

- Имарт Чингис салбарт гарсан галын шалтгаан юу байсан бэ?

- Одоогийн байдлаар мэргэжлийн хяналт, даатгал, цагдаагийн газар зэрэг холбогдох газрууд хохирол болон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа хариу хэлнэ гэсэн. Гарсан галыг тухайн үед нь бүрэн утраасан. Хүн бэртсэн гэмтсэн асуудал гараагүй.

- Ямар хэмжээний талбай галд өртсөн бол?

- Шатсан талбай нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар тархсан утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

- Хэзээ тус салбарын үйл ажиллагаа жигдрэх вэ?

Утаажилтыг саармагжуулах ажил хийгдэж байгаа тул хэвийн ажиллаж эхлэх хугацаа тодорхойгүй байна. Тодорхой хугацааг холбогдох газруудаас хэлсний дараа олон нийтэд мэдээлэх болно.