Өчигдөр өглөө Хятадын баруун хойд хэсэг, Баянгол-Монголын автономит тойрогт орших Цемо гацаанд 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Хятадын газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд бүртгэгдсэн гэнэ. Газрын түлхэлт өглөөний найман цагийн үед мэдрэгдсэн талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Урьдчилсан байдлаар байгалийн гамшгийн үеэр ноцтой осол бэртэл гараагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!