Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Магнай Трейд" ХХК U-Point лояалти хөтөлбөрт нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

"Магнай Трейд" ХХК нь U-Point нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдлээ.

Үндэсний үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ урамшууллын оноог нэг картанд цуглуулж, зарцуулах боломж бүхий “U-POINT НЭГДСЭН ЛОЯАЛТИ” хөтөлбөрт Магнай Трейд ХХК нэгдэж, хэрэглэгчдэдээ хөнгөлөлт урамшууллаа хүргэж эхэллээ. 

Магнай Трейд ХХК нь 1994 оноос хойш газрын тосны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот болон орон нутагт нийт 166 ШТС-тэй, үүний 67% нь орон нутгийн хэрэглэгчиддээ үйлчилж байна. Бид зах зээлийн өрсөлдөөн, үнийн өсөлттэй энэ цаг үед хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцсэн маркетинг урамшууллын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд лояалти системийг дэмжин U-Point хөтөлбөрийг нэвтрүүлж байна.

Өнөөдөр манай байгууллага нь Улаанбаатар хотын нийт ШТС-үүдэд U-Point картаар үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй орон нутгийн хэрэглэгчдэдээ энэхүү лояалти хөтөлбөрийг хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна. Ингэсэнээр хэрэглэгч та Монгол орны хаана ч явсан шатахуун авах бүртээ хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.

 

Мөн Магнай Трейд ХХК-ийн ШТС-үүдээр үйлчлүүлсэн эхний 50,000 хэрэглэгчдэд 2,000 оноотой U-Point картыг үнэгүй бэлэглэж, дараах боломжуудыг олгож байна. 

  • Upoint оноогоо ашиглан үнийн дүнгийн 50% хүртэлх хөнгөлөлт эдлэх
  • Худалдан авалтын литр тутамдаа 50₮-тэй тэнцэх U-Point оноо хуримтлуулах
  • Иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэн шинээр Upoint картын хэрэглэгч болох

Та U-point хөтөлбөрт нэгдсэн дараах гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэн хөнгөлөлт урамшууллын оноо цуглуулах боломжтой: Магнай Трейд ХХК, Номин Холдинг, Тэсо корпораци, Юнител групп, Кафе Бэнэ сүлжээ, Монбэйкэри, Метро Экспресс, Монгол Эм импэкс Концерн, ТүЛэЖү, Юнивишн.

Хэрэглэгч та дараах нөхцлөөр U-point нэгдсэн лояалти хөтөлбөрт нэгдэж, ашиглах боломжтой. Үүнд:

  • Гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ U-point картандаа, эсвэл утасны дугаартаа оноогоо цуглуулах боломжтой.
  • Гишүүн байгууллагуудаар үйлчлүүлэх, U-point карт авах, www.upoint.mn вэб хуудас болон аппликейшнд бүртгүүлэх
  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 77774422 утсанд холбогдох
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.