ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

94 жилийн түүхтэй англи үг үсэглэх тэмцээнд анх удаа найман аварга тодорчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

АНУ-д 1925 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “The Scripps National Spelling Bee” англи үг үсэглэх тэмцээний энэ оны шалгаруулалт өчигдөр буюу Баасан гарагт өндөрлөжээ.

Сонирхолтой нь энэ жил тэмцээний түүхэнд анх удаа найман оролцогч тэнцэж, нэгдүгээр байрыг хуваан эзэлсэн байна.

Ришик Гандхасри, Эрин Ховард, Сакет Сундар, Шрутхика Падхи, Сохум Сухатанкар, Абхижаи Кодали, Кристофер Серрао, Рожан Ража нар сүүлийн шатанд 47 үгийг бүгд алдалгүй үсэглэсэн тул зохион байгуулагчид нь шалгах үгийн нөөцгүй болжээ.

Уг тэмцээнд 1950, 1957, 1962, 2014, 2015, 2016 онуудад нийт зургаан удаа хоёр оролцогч тэргүүн байрыг хуваан эзэлж байсан бол хоёроос дээш тооны ялагч тодорсон түүх байхгүй юм.

Өчигдөр түрүүлсэн найман хүүхэд тус бүр тэргүүн байрын $50,000-ын шагналыг хүртжээ.

Тэмцээнд оролцогчид анагаах ухааны мэргэжлийн үг хэллэгээс эхлээд улс төрийн нэр томъёо хүртэл хамгийн хэцүү үгнүүдийг зөв үсэглэж өрсөлддөг.

Энэ жилийн найман аварга дараах үгнүүдийг сүүлчийн шатанд зөв үсэглэжээ. Үүнд: auslaut, erysipelas, bougainvillea, aiguillette, pendeloque, palama, cernuous, odylic.

Энэ жилийн тэмцээнд нийт 11 сая хүүхэд өрсөлдсөн байна. Тэмцээнд АНУ-ын бүх мух улсаас болон Бахамын арлууд, Канад, Гана, Ямайка, Япон, Өмнөд Солонгос гэсэн зургаан улсаас хүүхдүүд оролцжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [182.160.36.191] 2019/6/2
манайд огт хамаагүй, харь хэлээр ярьж, бичиж чадаж байвал болоо шд, сая гэхэд монгол хэлээ мэдэхгүй монгол хүүхдүүд шалгалтандаа бүдэрч байх жишээтэй, эдгээр хүмүүсийг нэгтгэж байдаг хэл нь англи, харин биднийг нэгтгэх хэл нь монгол
0 | 0 Хариулах
Зочин [106.120.213.23] 2019/6/1
Baahan enetheg pakistanuud bh shiv
2 | 1 Хариулах
Zochin [220.248.61.118] 2019/6/1
Тал нь энэтхэг гаралтай хүүхдүүд
2 | 1 Хариулах
Зочин [24.80.60.109] 2019/6/1
Spelling contest of spelling word
0 | 0 Хариулах