2019/09/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Босож, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?

Т.Сайхан, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 17
Зууны мэдээ

Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна. Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн.

Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Амарзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ.

 

Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй. Тодруулбал, “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсож байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босож, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа.

Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна. АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа.

Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан. Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.

x