1. Итали маягийн өндөгтэй талх - 2 минут
Бэлтгэх хугацаа - 1 мин, Болгох хугацаа - 1 мин
Үндсэн орц:
- 1 өндөг
- 1 халбага сүү
- Талх 2-3 зүсэм
- Дурын хачир /зайдас, гахайн мах гм/
- Нэмэлтээр:
- Бяслаг
- Цэвэр цөцгийн тос /масло/
Бэлтгэх арга:
- Богино долгионы зууханд хийж болдог таваг сонгон бага зэрэг тосолно.
- Тавган дээрээ өндгөө хагалж сүү хачраа нэмэн шар уургийг задарч холилдтол сайтар хутгана.
- Тавагтай өндгөө богино долгионы зууханд хийж хамгийн өндөр хэмд 30 секунд болгоно.
- Болсон өндгийг зуухнаас гарган талхныхаа хэмжээнд тааруулан хувааж талхан дээрээ тавина. Өндгөн дээрээ бяслаг эсвэл цөцгийн тос тавьж өгвөл илүү амттай болно.
- Бэлдсэн өндөгтэй талхаа богино долгионы зууханд хийж 10-15 секунд болгоно.
- /Бяслаг, цөцгийн тос хайлтал болгоно./
Анхаарах:
- Хэт болгон түлэхээс сэргийлээрэй.
- Цэвэр цөцгийн тос, хайлдаг бяслаг өндөгтэй гайхалтай зохицдог.
- Богино долгионы зуухны хүчин чадлаас шалтгаалан болгох хугацаа их бага байж болно.
2. Мексик омлет - 3 минут
Бэлтгэх хугацаа - 1 мин, Болгох хугацаа - 2 мин
Үндсэн орц:
- 2 өндөг
- 2 цайны халбага ус
- 1 цайны халбага цөцгийн тос
- Нэмэлтээр
- Үрсэн бяслаг
- Шинэ ногооны хачир
Бэлтгэх арга:
- Өндгөө устай холин хутгана.
- Тавганд цөцгийн тосоо хийн хайлтал нь богино долгионы зууханд болгоно. /Ихдээ15 секунд/ Хайлсан тосон дээрээ өндгөө асган хүнсний скочоор бүрнэ. Скочинд уургарах жижиг зай үлдээгээрэй. Скочны оронд таг ашиглаж болно.
- Богино долгионы зуухны чадлыг 3⁄4 дээр тааруулж 2 минут болгоно.
- Өндөгний дээд хэсэг бүрэн болж хатуурсан үед гарган бяслагаа омлетны тал хэсэгтцацаж өгнө. Омлетоо дундуур нь нугалж гадна талд нь шинэ ногооны хачраатавина. Давс перцээр амталж болно.
- Богино долгионы зуухны бүрэн чадлаар 10 секунд болгоно.
Анхаарах:
- Бүрэн хатууртал нь болговол амтгүй болно. Гадна талдаа хатуу дотор талдаа зөөлөн чийглэг байх нь илүү амттай болгодог.
3. Овьёос, алимтай өндөг - 3 минут
Бэлтгэх хугацаа - 1 мин, Болгох хугацаа - 2 мин
Үндсэн орц:
- 1 өндөг
- 1⁄3 цайны аяга сүү
- 1⁄3 цайны аяга овьёос
- Бага зэрэг тараг,
- 1⁄4Алим
Бэлтгэх арга:
- Өндгөө том цайны аяганд хийж сүү овьёостой сайтар холино.
- Богино долгионы зууханд хийж 2 минут хүртэл болгоно. Хэт болговол аргууболохыг анхаарна уу.
- Болсны дараа таргаа дээр нь түрхэж, алимаа жижиглэн тавьж хачирлана.
- Маш амттай.
Баян өндөгний үйлдвэрийн зөвлөмжөөс...
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!