Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зогсоолгүйгээс сард 6,000 иргэн машинаа ачуулж, хохирдог

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 5 сарын 10
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зогсоол хайн нервээ барах жолооч, явган хүний замыг эзлэн зогссон машинууд, хүн ч зөрөх аргагүй шахан тавьсан машинаар дүүрсэн авто зогсоолууд. Энэ бол манай хотын нийтлэг дүр зураг.

Хотын хүн ам нэмэгдэж, иргэдийн амьжиргаа сайжрахын хэрээр Улаанбаатар хотын автомашины тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр. Авто машины энэхүү тасралтгүй өсөлтийг авто зам, авто зогсоол хангаж чадахгүй л байна.

Авто зогсоол хязгаарлагдмал, зохион байгуулалтгүйгээс болоод нэг иргэн өдөрт дунджаар 10-15 минутыг зөвхөн зогсоол хайхад зарцуулдаг гэсэн баримт бий. Энэ бол жилд 91 цаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ үр бүтээлтэй эсвэл гэр бүлтэйгээ аз жаргалтай өнгөрүүлж болох байсан 91 цаг юм. 

Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өдөр бүр 95 ачилтын машин ажиллаж, өдөрт 200 автомашин ачдаг аж. Энэ нь давхардсан тоогоор нэг сард нийт 6,000 иргэн автомашинаа ачуулдаг гэсэн үг. Энэ тооны ард иргэдийн болоод төрийн үйлчилгээний асар их зардал чирэгдэл, эдийн засгийн хохирол байгаа. Иймд эдгээр асуудлыг шийдэхийн тулд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, илүү ухаалаг шийдлээр зохион байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хэрэв авто зогсоолын асуудлыг шийдэж чадвал цаашлаад түгжрэлийн асуудал ч тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой юм.

 
www.mpa.mn

 

Н.Энхболд