Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Архинаас гаргадаг "Dizone" гэх бүртгэлгүй эмийг хууль бусаар хил нэвтрүүлсэн байжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Dizone” эмийг архинаас гаргаж, элэг цэвэрлэнэ хэмээн фэйсбүүк болон зарын сайтуудаар сурталчилж, худалдан борлуулж байжээ.

Гэвч 100 хувь байгалийн гаралтай, ямар нэг гаж нөлөөгүй гэж буй уг эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус байна. 

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд хууль бусаар хил нэвтрүүлсэн байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн, их хэмжээний “Dizone” эмийг хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.