Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНТУ-ын Элчин сайдын яам үндэсний тусгаар тогтнол, хүүхдийн баяраа монгол хүүхдүүдийн хамт тэмдэглэн өнгөрүүллээ

ikon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дөрөвдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Туркийн Үндэсний бүрэн эрх – Хүүхдийн баярын өдрийг Монголын хүүхдийн ордон, The English School of Mongolia (ESM), М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургууль, Нийслэлийн 10-р дунд сургууль болон Нийслэлийн 61-р дунд сургуулийн авьяаслаг сурагчидтай хамтран тэмдэглэлээ.  

Гурван хэсгээс бүрдэх уг арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 23-нд 10:00 цагт тус ЭСЯ-ны өмнө байрлах Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхлэв. Элчин сайд М. Ахмет Язал сурагчдыг хүлээн авч уулзаж, өөрийн албан үүргээ Нийслэлийн 61-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч М.Орхонтамирт хүлээлгэн өгөв.

Олон улсын хүүхдийн баярын арга хэмжээ 4 дүгээр сарын 26-нд Монголын Хүүхдийн ордонд “Хамтдаа бид дэлхийг илүү сайхнаар өөрчилж чадна” сэдэвт гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болон дээрх сургуулиудын сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтоор үргэлжилсэн юм.    

Мөн 2019 оны 4 дүгээр сарын 27-нд 15:00 цагт Элчин сайдын өргөөнд хүүхдийн баярын хаалтын хүлээн авалт болсон бөгөөд энэ үеэр “Хамтдаа бид дэлхийг илүү сайхнаар өөрчилж чадна” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.

 
 
 
 
 
 

 

 

Эх сурвалж: БНТУ-ын Элчин сайдын яам