2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсөж, харин өмнөх сараас 2 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус нэмэгджээ.
Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны ялгаагүй нэг ам метр талбайн үнэлгээ нь 5.8 сая төгрөг байгаа нь нийслэлд хамгийн үнэтэйд тооцогдож байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хуучин орон сууц 2.99 сая, шинэ нь 3.44 сая төгрөгийн үнэтэй байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!