ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/02/13-НД НИЙТЛЭГДСЭН
Улсын хэмжээнд ижил нэртэй 360 хос, нэг өдөр төрсөн 287 хос байдаг
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар ижил нэртэй 360 хос байна.
Харин нэг өдөр төрсөн 287 хос байгаа талаарх сонирхолтой мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо танилцууллаа.
Түүнчлэн
- Ижил сар, өдөр төрсөн 1,816 хос
- Хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10, 057 хүн
- Хоёрдугаар сарын 14-нд төрсөн дөрвөн хос байна.
Харин огт гэрлээгүй хүн амын мэдээллийг танилцуулбал:
- 18-24 насныхны 90 гаруй хувь
- 25-34 насныхны 50 орчим хувь нь огт гэрлээгүйг дараах зургаас дэлгэрэнгүй харах боломжтой.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
