Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих саналыг прокурорт хүргүүлээд байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих 461-т цагдан хорьсонтой холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгч байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/598672820651502/

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. 

Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна.

Эрүүгийн хууль

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.