Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөнд оролцож байсан машин дээрээс барилгын материал унажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн ордны чанх хойно баригдаж буй барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр том хэмжээний чулуу унасан осол гарсан талаар тухайн машинд зорчиж явсан иргэн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр "Том хэмжээтэй хоёр чулуу машины салхины шилийг цөмлөн салоны голд унасан. Аз болоход чулуу машинд явсан гурван хүний дээрээс унаагүй. Тэсрэх бөмбөг шиг л байлаа" хэмээн бичжээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн ордны хойд талын барилга дээрээс юм унаж, нэг хүн гэмтсэн гэх дуудлага 13:00 цагийн орчимд ирсэн. Хэргийг шалгаж байна гэв. 

 
 
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn