Өнөөдөр бол астрономийн шинжлэх ухааны хувьд түүхэн өдөр болж байна. Учир нь өнөөдөр EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд “хар нүх” хэмээх сансрын биетийн гэрэл зургийг анх удаа буулгаж чадсанаа хүн төрөлхтөнд зарлах юм.
EHT төсөл нь дэлхий даяар байрлах олон телескоп дурангуудын хүчийг нэгтгэн манай нарны аймгийг багтаадаг Сүүн зам (Тэнгэрийн заадас) галактикийн цөмд орших супер масстай хар нүхний зургийг авч чадсан гэх урьдчилсан мэдээлэл байгаа.
Шинэ нээлтийг танилцуулах хэвлэлийн хурал Бельги улс дахь Европын Судалгааны Зөвлөлийн байранд зохион байгуулагдах бөгөөд Чилийн Сантьягод испани хэлээр, Шанхай хотод мандарин хэлээр, Токио хотод япон хэлээр, Тайваний Тайпэйд мандарин хэлээр, Вашингтонд англи хэлээр ижил хэвлэлийн хурлууд зэрэг зохион байгуулагдах ажээ.
Хар нүх зурагт хэрхэн дүрслэгдэж байгаагаас хамааран физикийн суурь ойлголтуудад өөрчлөлт орж магадгүй байгаа юм.
26,000 гэрлийн жилийн алсад орших сансрын нууцлаг биетийн дүрсийг та дараах видео шууд дамжуулалтаас Улаанбаатарын цагаар оройн 9:00 цагт үзэх боломжтой.
Эх сурвалж: CNET
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!