Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын мэдээллийн сайтууд хуурамч мэдээ нийтэлсэн тохиолдолд хариуцлага хүлээх хуулийг Ерөнхий сайд нь танилцуулав

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун өнгөрөгч долоо хоногт хуурамч мэдээлэл бичиж, түгээсэн цахим вэбсайтуудад хариуцлага хүлээлгэдэг хуулийн төсөл боловсруулсныг танилцуулаад байна.

Түүний мэдэгдсэнээр уг хуулиар бол хуурамч мэдээлэл цацсан сайтууд зайлшгүй залруулга гаргах ба шаардлагатай бол тус мэдээллийг устгах хүртэл арга хэмжээ авах үүрэг хүлээх юм байна.

Ингэснээр олон улсад эрчимтэй газар аваад буй хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэх, түүний тархалтыг бууруулах нэгэн арга зам болох ба Сингапур улс ийм төрлийн хуулийн зохицуулалт авч хэрэгжүүлж буй анхны улсуудын нэг болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Ли Сянь Лун "Энэхүү шийдвэрийг Сингапурын Засгийн газар гаргаснаар онлайн мэдээллийн эх сурвалж болон платформуудыг сайжруулж, илүү үр дүнтэйгээр ашиглахад хувь нэмэр оруулна. Хурдацтай тархаж буй хуурамч мэдээ мэдээллийг цэгцлэхэд зориулан зөвхөн ийм төрлийн хуулийн зохицуулалт гаргаад зогсох биш, ард иргэд хуурамч мэдээллийг ялгаж, салгаж, түүнийг хуурамч гэдгийг бусдад мэдээлэх нь чухал үүрэгтэй" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Сингапур улсын ерөнхий боловрсолын сургуульд мэдээллийн боловсрол, кибер аюулгүй байдлын талаарх хичээлүүд дунд ангиас нь эхлэн ордог бөгөөд олон нийтэд зориулсан ийм төрлийн сургалт, кампанит ажлыг мөн тогтмол зохион байгуулдаг аж.

 

 

Эх сурвалж: Straitstimes.com