2019/10/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.53₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-6°
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-2°
22:00
S31
-2°
23:00
S31
-3°
00:00
S31
-3°
01:00
S31
-4°
02:00
S31
-4°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд: Эрүүдэн шүүж байгаа бичлэгт гарсан бүх хүнийг шалгана

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хуулийн хэлэлцүүлгийн явцыг та бүхэн харсан байх. Гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш цэц мэднэ

Томилгоо өгдөг эрх бүхий байгууллагад зөвлөмж өгч байгаа болохоос ҮАБЗ шийдвэр гаргахгүй

Жишээлбэл, ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ ийм алдаа гаргасан байна гээд ҮАБЗ зөвлөмж гаргаад томилдог эрх бүхий субьект болох Ерөнхийлөгчид буцаана. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөнө. 

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодном гэдэг хүний томилгоог буцааж байгаа. Тэр хүнтэй холбоотой бичлэг цацагдсан учраас. Дахин өөр хүний нэр оруулна.

АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах, чөлөөлөх зөвлөмжийг ҮАБЗ УИХ-д оруулна гэсэн байгаа.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Ерөнхийлөгч шийдэхгүй.

Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй.

Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ.

ҮАБЗ юунд ч оролцож болно. Хуулинд нь байгаа. Шинэ үндсэн хуулиас хойш 27 жилийн хугацаанд хуулийн байгууллагын хүн тамлагдаг юм зогсоогүй юм байна. Энэ нь хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг үгүй хийж байна. Цаашлаад төрийн нэр хүндийг унагааж байна. Төрийн нэр хүндийг цэвэрлэх ажил хуулийн байгууллагын авлига авдаг, шударга бус байдлыг арилгахаас эхэлнэ. 

Аргагүйн эрхэнд ҮАБЗ энэ асуудалд оролцож байна. Муу нэртэй хүмүүсээс шүүх, прокурор, хуулийн байгууллагууд салах ёстой. 

Ажлаас чөлөөлөх нь зөвхөн шалгах боломжийг олгож байгаа. Тэднийг буруутай эсэхийг шүүх тогтооно. Бүх юм хуулийн дагуу явна.

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу.

АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно.

Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй бүх хүнийг тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр хэрэг эргэнэ. Шинэ удирдлагыг томилсны дараа. Одоогийн удирдлага хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон" гэлээ. 

 

x