Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” ХК Хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 25
Сурталчилгаа

“ЛэндМН ББСБ” ХК-ийн 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдаж 2018 оны санхүү үйл ажиллагааны тайлан болон  2019 онд хийгдэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.  

 

Хурлаар хэд хэдэн хэлэлцэх асуудлуудыг дэвшүүлж, хувьцаа эзэмшигчдийн оролцоо, тэдний санал хураалтаар хэлэлцэх асуудлуудыг  баталж, компанийн 2019 оны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдээр

  • О.Болдбаатар Гүйцэтгэх захирал, AND Global
  • Мэтью Вэлч Гүйцэтгэх захирал, AND FSG
  • Н.Цэвэгмид Гүйцэтгэх захирал, “Мирэ Эссет” ХХК
  • Б.Дэлгэржаргал Гүйцэтгэх захирал, “АНД Системс” ХХК
  • С.Энх-Амгалан Гүйцэтгэх захирал, “Петровис Ойл” ХХК
  • В.Баярсайхан Үйл ажиллагаа хариуцсан захирал, AND Global нар сонгогдлоо.
 

Мөн компанийн хараат бус гишүүдэд нийт 7 гишүүн нэр дэвшсэнээс хараат бус гишүүнээр дараах 3 гишүүд сонгогдлоо.

  • Ч.Номин Гүйцэтгэх захирал, Монгол Телевиз
  • С.Боргил Гүйцэтгэх захирал, Сэргэлт Консалтинг Групп
  • Ж.Жаргалсүрэн Гүйцэтгэх захирал, “Далайван Аудит” ХХК
 

Хуралд хүрэлцэн ирсэн хувьцаа эзэмшигчдэд зориулж Лэнд хэтэвчээр үйлчлэгч худалдаа үйлчилгээний байгууллагуудын  50-80% хямдралтай бүтээгдэхүүнүүдийг шууд газар дээр нь  Лэнд хэтэвчээр худалдан авах боломжийг олгосон нь зочдын анхаарлыг ихээр татаж байсан.

 
 

Хурлын төгсгөлд 2019 онд ЛэндМН аппликейшн дээр нэмэгдэх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг зочидтой хуваалцлаа.

Бид тун удахгүй ЛэндМН аппликейшн дээрээс

  • Кино үзвэр захиалгын үйлчилгээ
  • Хоол захиалгын үйлчилгээ
  • Автомашины зогсоолын үйлчилгээг хамгийн хялбараар авах боломжууд бүрдэх юм.
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.