Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд гарын үсэг зурлаа.
2017 оны статистик мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод 559 монгол сурагч, 459 монгол оюутан суралцаж байгаа юм.
ЭРЭЭН ДЭХ КОНСУЛЫН ГАЗАР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!