2019/03/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,631.17₮
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
|
-12°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-12°
08:00
S32
-12°
09:00
S32
-10°
10:00
S32
-7°
11:00
S32
-5°
12:00
S32
-3°
13:00
S32
-2°
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
-1°
19:00
S32
-3°

Зохиогчийн эрхийн зөрчил цахим орчинд илүүтэй үйлдэгдэх болжээ

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг: MPA.mn

Контент бүтээгч, уран бүтээлчдэд зохиогчийн эрхтэй холбоотой ямар зөрчил, асуудал тулгарч буйг хэлэлцэж, цаашид энэ төрлийн гэмт хэргийн хяналт, зохицуулалтыг сайжруулах зорилготой "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, соёл урлагийн салбарынхан болоод контент бүтээгчид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид оюуны өмч, зохиогчийн эрх зөрчсөнтэй холбоотой зөрчлүүд улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд гарч буй зөрчлүүдийн дийлэнх нь цахим орчин, нийгмийн сүлжээнд үйлдэгдэх болсныг онцолж байлаа.

Манай улсад зохиогчийн эрх, оюуны өмчтэй холбоотой, 50 сая төгрөг хүртэлх хохирол учруулсан зөрчлийг Оюуны Өмчийн газар Зөрчлийн тухай хуулийн 8.3, 8.4, 8.5-д зааснаар торгууль ногдуулан хянан шийдвэрлэдэг байна. Харин 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцон, Эрүүгийн гэмт хэргийн албанд шалгагддаг хуулийн зохицуулалттай.

Гэвч энэхүү зохицуулалт нь ийм төрлийн зөрчлийг шийдвэрлэж, хохирол барагдуулах хэмжээнд бус, түүнчлэн цахим орчин дахь зөрчлийг түргэн илрүүлж, хянан шийдвэрлэхэд учир дутагдалтай буйг уран бүтээлчид тэмдэглэж байв.

Хамгийн их ирдэг гомдол аж ахуйн нэгжийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан болон бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой байдаг

 
Гэрэл зургийг: MPA.mn

Энэ талаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Контент, бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр CD дээр буулгах зөрчил өмнөх жилүүдтэй адил элбэг гарсаар байна. Түүнчлэн цахим орчин, нийгмийн сүлжээ хурдтай хөгжихийн хирээр Фэйсбүүк, Youtube зэрэг платформууд дээр кино зөвшөөрөлгүй байрлуулах зөрчил нийтлэг гарах болсон.

Цахим орчинд гарч буй зөрчлүүдийг ямар хүн, хэн, хаанаас тавьж байгааг олж, илрүүлэхэд хүндрэлтэй байдаг нь учир дутагдалтай.

Оюуны өмчийн газрын зүгээс зөрчилтэй холбогдуулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус буюу иргэдээс ирүүлсэн гомдол, мэдүүлгийн дагуу шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Манай байгууллагын хяналтын хэлтэст 2018 онд нийт 140 гаруй гомдол, мэдээлэл иргэдээс ирсэн байдаг. Хамгийн их ирж буй гомдолд аж ахуйн нэгжийн барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан болон бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой зөрчлүүд тус тус багтаж байна. Бид эдгээр зөрчлийн талыг нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэсэн" хэмээлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн ахмад Д.Эрдэнэбулган "Эрүүгийн цагдаагийн албанд зохиогчийн эрхтэй холбоотой зургаан хэрэг бүртгэгдсэн ба тэдгээрийг шалгаад явж байна.

Иргэд зохиогчийн эрхийн асуудлын талаар ойлголт тун бага байдаг тул ийм төрлийн зөрчил, гэмт хэрэг үйлдэгдэх ерөнхий нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж хэлж болно. Хэлэлцүүлэгт оролцогчид дурдсанчлан цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дийлэнх нь зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүйгээр байршуулах, түгээх болон цахим хэлбэрээр буй номуудыг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах зөрчлүүд түгээмэл гарч байна" гэлээ.

Аливаа зохиогчийн эрхийн зөрчил гарахад эцэст нь уран бүтээлч нар л хохироод үлддэг

 
Гэрэл зургийг: MPA.mn

Түүнчлэн уран бүтээлч, контент бүтээгчдийн хувьд тулгарч буй асуудлуудын талаар Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий "Аливаа уран бүтээлийг хийхэд маш олон хүний хүч, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдсан байдаг. Бүтээл гаргасны дараагаар түүнийг хамгаалах гэж уран бүтээлчид илүү их ажиллах болсон гэж хэлж болно. Аливаа зохиогчийн эрхийн зөрчил гарахад эцэст нь уран бүтээлч нар л хохироод үлддэг. Тийм учраас оюуны өмчийн эрхийг сайн хамгаалахын тулд хуулийн зохицуулалтыг илүү сайжруулж, чангатгах хэрэгтэй гэж бодож байна.

Уран бүтээлчид бүтээлээ гаргаж, бүтээхийн тулд ажилладаг болохоос бус бүтээлээ хамгаалахын тулд илүү цаг заваа өнгөрөөх ёсгүй. Миний хувийн туршлагаас хамгийн сүүлд л гэхэд "Байтаг Богд" хэмээх уран сайхны киногоо кино театруудаар гарч эхэлж байх үед бусдад алдсан. Кино алдагдаж, цахим орчинд тавигдсанаар нийт 130,000 гаруй хүн үзсэн байсан нь ямар их алдагдал хүлээж буйг харуулж байгаа юм" хэмээлээ.

x