Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Истанбулд амиа алдсан монгол эмэгтэйн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна"

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 8-нд Турк улсын Истанбул хот дахь нэгэн дүүрэгт монгол эмэгтэйг найз залуу нь болох турк иргэн И.Ч толгойд нь буудан амийг нь хөнөөсөн талаар Туркийн hurriyet.com.ts, haberturk.com зэрэг цахим хуудаст мэдээлжээ. 

Садри Алишик хэмээх гудамжинд 02.30 цагт болсон уг хэргийн талаар мэдээлэхдээ монгол эмэгтэй найз залуутайгаа муудалцах чимээ гарч, удалгүй буун дуу тасхийсэн талаар бичжээ. Цагдаа, эмнэлгийн ажилтнууд удалгүй ирж, хэргийн газарт ажиллахад эмэгтэй амиа алдсан байсан бөгөөд найз залуу нь өөрийгөө мөн буудаж, хүнд шархдсан байдалтай байсныг олсон байна. Түүнд анхны тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй аж. 

Цагдаагийн мөрдөн шалгах ажилтнууд хэргийг тогтоох үүднээс тэр хавийн камеруудыг шалгажээ. Хөршүүд нь буун дуу гармагц гудамжинд гарахад эмэгтэйг буудаж алсан байсан бөгөөд залуу өөрийгөө буудсан хэмээн мэдүүлсэн байна. 

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ажээ. 

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Бат-Оршихоос тодруулахад "Монгол иргэн Турк улсад амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Гадаад харилцааны яам болон Турк дэх Дипломат төлөөлөгчийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу болон хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.