2020/09/30
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.07₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-7°
17:00
S40
18:00
S40
19:00
S40
20:00
S40
21:00
S40
22:00
S40
23:00
S40
00:00
S40
01:00
S40
02:00
S16
03:00
S26
-1°
04:00
S26
-1°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ Boeing 737 Max 8 загварын нисэх онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа

Б.Ану
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болоод байгаа билээ. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байгааг бид мэдээлсэн. 

Тодруулбал, Өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн ийм онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүний амь үрэгдсэн юм.

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газар өнөөдөр өглөө Boeing 737 Max загварын онгоцны нислэгийг оройн 6:00 цагаас өмнө зогсоох даалгавар өгсөн тухай бид мэдээлсэн. 

Тэгвэл МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх гурван онгоц гурвуулаа Boeing 737 Max загварын онгоц бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Монголд ирсэн энэ төрлийн онгоц нислэг үйлдсээр байгаа билээ.

Мөн ирэх тав болон 11 дүгээр сард шинээр түрээслэх онгоцууд ч  энэ загварын онгоцууд байх юм.

Богино хугацааны давтамжтай болсон осолтой холбогдуулан энэ төрлийн онгоцоо нисгэсээр байх эсэх асуудлаар МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөртэй холбогдон тодруулахад "Индонезид болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид  Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн Boeing 737 Max 8 загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэв.

Энэ тухай Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мөн мэдэгдэл гаргаад байна. Тэд ""Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо. Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиакомпанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” загварын онгоцны нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байна" гэжээ.

Тус онгоц хэдий хүртэл нислэг үйлдэхгүй байх хугацаа нь тодорхойгүй байгаа бөгөөд  Boeing компаниас ямар хариу ирэхээс хамаарах ажээ. 

Хэрэв дараалан гарсан Boeing 737 Max 8 загварын онгоцны осол ямар нэгэн байдлаар хүний буруутай үйл ажиллагаа бус техникийн эвдрэл гэмтэл бол Boeing компани энэ төрлийн бүх онгоцыг эргүүлэн татах учиртай. 

 

x