Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн насны гурван хүүхдийн нэг нь ярьж чадахгүй байна
2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт өчигдөр боллоо.
Энэ үеэр СӨБ-ын хөтөлбөртэй холбоотой мэдээлэл болон зарим судалгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм.
Тэрбээр "Хөтөлбөрийн шинэчлэлийг бүх түвшинд хийх ёстой. Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ)-оос авхуулаад Ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд цогцоор нь шинэчлэл хийж байж үр дүн гарна.
Цэцэрлэгт орсон хүүхэд, цэцэрлэгт ороогүй хүүхдийн ялгаа маш их.
СӨБ-д хамрагдалт нэг жилээр нэмэгдэх тусам хүүхдийн математикийн хичээлийн гүйцэтгэл 40 оноо, унших чадвар, байгалийн ухааны чадвар 10 оноогоор өсдөг гэх судалгаа гарсан.
Цэцэрлэгт гурваас дээш жил хамрагдсан хүүхдийн математик, унших чадвар, байгалийн ухааны чадвар бусдаасаа 30-40 оноогоор илүү болдог" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
