ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тунгалагтуяа: ЭЕШ-д багтсан монгол хэлний шалгалтыг мэргэжил сонголтоор өгөхийг шаардсан байвал дахиад өгнө

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол хэл бичгийн шалгалтын онлайн бүртгэл өчигдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 4-ний өдөр дууссан. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Энэ талаар болон их, дээд сургуульд элсэгчдэд шаардлагатай зарим мэдээллийн талаар Боловсролын үнэлгээний төв(БҮТ)-ийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа. 


-2013 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолоор Их, дээд сургуульд элсэн суралцах иргэн бүр монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөхөөр заасан. Уг шалгалтын   бүртгэл дууссантай холбоотой сурагчид бүртгэлээ баталгаажсаныг хэрхэн харах боломжтой вэ?

-Юуны өмнө монгол хэл бичгийн шалгалтын эхний бүртгэл зөвхөн өмнөх онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчдад хамааралтай гэдгийг хэлэх хэрэгтэй. Харин энэ жил төгсөж байгаа суралцагчид энэ бүртгэлд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй.

БСШУСЯ-ны Боловсролын мэдээллийн нэгдсэн систем /www.esis.edu.mn/-ээс 12-р анги төгсөж байгаа бүх суралцагчийн мэдээллийг манай байгуулага татаж, суудлын хуваарийг гаргах бөгөөд шалгалтад орох хүүхдүүд 2019 оны гуравдугаар сарын 11-25-нд www.eec.mn сайтад нэвтэрч, суудлын хуваариа хэвлэж авна. 

-Сурагчдын мэдээллийг нэгдсэн байдлаар оруулахад хүүхэд үлдэх, мэдээлэл ороогүй байх зэрэг алдаа гарвал яах вэ?

-Манай байгууллага 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, есөн дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдтэй гэрээ байгуулан ажилладаг. Бид суралцагчдын мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн системээс татаж, аймаг, дүүргийн мэргэжилтнүүдээр хянуулах ажлыг зохион байгуулж байна. Тиймээс сурагчдын мэдээлэл үлдэх асуудалд гарахгүй.

-Монгол хэл бичгийн шалгалтыг бүх хүүхэд өгчихнө. Гэхдээ тухайн сурагчийн сонгосон мэргэжилд монгол хэлний шалгалт өгөх шаардлагатай байвал тэр хүүхэд дахиж энэ хичээлээр шалгалт өгнө гэсэн үг үү?

-Монгол хэл бичгийн шалгалт нь Засгийн газрын 37-р тогтоолд заасанчлан их, дээд сургуульд элсэх иргэн бүр заавал өгөх шалгалт. БСШУС-ын сайдын тушаалын дагуу уг шалгалтыг энэ жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулна. Мөн 400 онооны босготой болсон. Харин ЭЕШ-ын 10 хичээлд багтсан монгол хэлний шалгалт нь тухайн шалгуулагчийн элсэн суралцах мэргэжил сонголтод байвал өгнө гэсэн үг. 

-Монгол хэл бичгийн шалгалтад ороод босго оноондоо хүрээгүй шалгуулагч ЭЕШ өгөх эрхтэй юу?

-Шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтад хоёр удаа хамрагдаад босго оноонд хүрээгүй бол тэр жилдээ их, дээд сургуульд элсэх боломжгүй болж байгаа гэсэн үг. Гэхдээ ЭЕШ-аа бол өгөх эрхтэй. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын батламж хуудас нь 2.5 жилийн хүчинтэй байдаг. 

-Шалгуулагчид ЭЕШ-аа өгчихвөл тэр оноогоороо шууд их, дээд сургуульдаа элсэх боломжтой юу, эсвэл сургуулиуд дахиж өөр шалгалт авах уу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноогоор их, дээд сургуульд элсэнэ. Зарим сургуулийн онцлогоос хамаарч ур чадварын  шалгалтыг сургуулиуд өөрсдөө зохион байгуулдаг. Тухайлбал, СУИС-ийн дуулаачийн ангид элсэхэд дуулах ур чадвар, ШУТИС-д загвар зохион бүтээгчийн мэргэжлээр суралцах бол гар зургийн шалгалт өгөх жишээтэй. 

-Сурагчид аль сургуулийн ямар мэргэжил эзэмшихийн тулд ямар шалгалтуудыг өгөх ёстойгоо харах боломжтой нэгдсэн мэдээлэл байгаа юу? 

-Манай байгууллага их, дээд сургуулийн мэргэжлийн бүлгүүдийг гаргадаггүй. Монголын их, дээд сургуулиудын консерциумаас гаргадаг. 

-Сургуулиуд тухайн жилд ямар мэргэжлээр, хэчнээн хүүхэд авах талаараа хэзээ мэдээлэх вэ? 

-Их, дээд сургуулиуд жил бүр оюутан элсүүлэх журам гаргадаг. Сургуулиудаас энэ мэдээлэлийг аваарай.   

-Энэ жил ЭЕШ-д оролцох сурагчдад анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Энэ жил монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-д үзэг, бал авч орохыг хориглосон. Учир нь энэ жил шалгуулагчдын шалгалтын материалыг шилэн технологийн аргаар шууд засна. Өмнө нь ЭЕШ-аа өгөөд 14 хоногийн дараа дүн оноогоо мэддэг байсан бол энэ жилээс шалгалт авсан даруйд тухайн сурагчийн нүдэн дээр материалыг нь шалгагч машинаар засаж, анхны оноог мэдээлнэ. Харин 24 цагийн дараа хичээл бүрийн хэмжээст оноог мэдээлэх юм.
Тэгэхээр шалгалтад орохдоо бүрдүүлдэг дөрвөн бичиг баримтыг л авчирна. Шалгагч машин уншдаг зориулалтын харандааг БҮТ-өөс тарааж өгнө.
Шалгалтад бүрдүүлэх материал нь: 

  • Иргэний үнэмлэх
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ 

-Бүртгэлийн хураамж ямар байгаа вэ?

-Монгол хэл бичгийн шалгалт үнэ төлбөргүй. ЭЕШ-ын хичээл тус бүр 5,800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай. Хэдэн ч шалгалт өгсөн нэг л батламж хуудастай байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.101] 2019/3/6
өө бас гол санаагаа хамгийн түрүүнд хэлээд явчихдаг хэл болохоор цаг ч хэмнэнэ. хүмүүс ч хоорондоо илүү хялбар ойлголцоно. монгол хэл шиг яг юу гэх гээд байгаа нь мэдэгдэхгүй нуршуу биш.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.101] 2019/3/6
нэг мөсөн англиар ярьдаг болцгооё. олон улсад өрсөлдөх чадвар ч нэмэгдэнэ. англи хэл сурах гэж мөнгө төлдгөө ч болино.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.244] 2019/3/6
bolj baina. mongol ulsad torj oschihood mongoloor yaridaggui, ogt meddeggui buhel buten aimag bainaa baina.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2019/3/6
шинжлэх ухааны 1 ч ном монгол бичгээр байхгүй үнэн тэнэг юм хийх юм
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2019/3/6
юун монгол бичиг өгч чадахгүй бол элсэлт шалгалт өгөх эрхгүй бэ.жил болгон сонин юм сэдэж байхаар тэр эрдэнэт ждү сангаар мөнгөө тараадагаа болимоор
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.2] 2019/3/6
болимоор юмаа монгол хэлний шалгалт бүгд өгөх ямар хэрэгтэйн. хүүхэд зовоох шалтаг
0 | 0 Хариулах
Зочин [103.126.24.166] 2019/3/6
орй төрлийн хүн төгсөөгүй удсан чинь ЭЕШ гэдэг зүйлийг ойлгох гэж зовжийн шүү
0 | 0 Хариулах