ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Автомашины урд шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс наахыг хориглодог"

ikon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан техникийн зөрчлийн жагсаалтын 6.6 дах хэсэгт автомашины урд салхины шил болон урд хаалганы толь харах хэсэгт өнгөт хальс /тень/ наахыг хориглосон байдаг.

Салхины шилэнд тень наасан автомашины жолооч нь “гадна талаасаа бусдад харагдахгүй байдаг юм чинь цагдаа харахгүй, зөрчлийн камерт өртөхгүй” гэх бодлоор хөдөлгөөний үед утсаар ярих, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, хүн тээвэр хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зэргээр зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор мөн туршлага багатай, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, шинэ залуу жолооч нар автомашинаа гангалах гэсэн сэдлээр урд салхины шилэндээ төрөл бүрийн өнгөт хальс нааж зөрчил гаргах явдал түгээмэл байдаг. 

Иймд та бүхэн тээврийн хэрэгслийн дээрх хэсгүүдэд өнгөт хальс наахгүй байхыг зөвлөж байна. Учир нь автомашины урд салхины шилэнд тень нааж замын хөдөлгөөнд оролцсоноор дараах эрсдлүүд бий болдог. Үүнд: 

  1. Жолоочийн харах чадварыг бууруулна. Энэ нь жолооч шөнийн цагт болон үзэгдэлт хангалтгүй үед явган зорчигч, мал амьтан, замын тэмдэг, тэмдэглэлийг бүрэн харахгүй байх эрсдэлтэй юм. 
  2. Салхины шилэнд тень наасан жолооч шөнийн цагт ойрын гэрэлтэй явахад замын зорчих хэсгийг хангалттай хардаггүйгээс гэрлээ шилжүүлэхгүй байх, холын гэрэлтэй явах, стандартад зөвшөөрснөөс илүү гэрлийн хүчтэй гэрэл /ламп/ суурилуулах зэргээр хууль, дүрмийг зөрчдөг байна. Дээрх зөрчлийн улмаас өөдөөс яваа жолооч, зорчигчдыг гялбуулж, тэдэнд аюул учруулан зам тээврийн осол гаргах шалтгааныг бүрдүүлдэг байна.
  3. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хориглосон хэсэгт тень нааснаар Зөрчлийн тухай хуулийн 14.7.15 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ. 
  4. Энэ төрлийн зөрчилтэй тээврийн хэрэгслүүд шөнийн цагт зам тээврийн осол гаргах өндөр эрсдэлтэй байдаг. Ухрах үедээ зам тээврийн осол гаргасан жолооч нарын 80 орчим хувь нь автомашиныхаа урд хаалганы шилний толь харагдах хэсгийг хамруулан бүхэлд нь өнгөт хальс нааж халхалсан байдаг байна. 

Автомашины салхины шилэндээ тень наасан жолооч нь харанхуй шөнө хар өнгийн нүдний шилтэй явж байгаа хүнтэй адил харах чадвар муу байдаг тул өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах буруу үйлдэл гаргахгүй байхыг ТЦА-наас зөвлөж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Eegii [202.55.188.36] 2019/3/4
Жолоочийн талын хоёр цонх хар болгож тень наасан ард яваа машин холын гэрэлтэй явахаар би урд замаа харахгүй гэрэлд цохиулаад аргаа бараад хийсэн.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.249] 2019/3/4
Ard talyn mashiny gerels ter 2 tsonh yamar hamaa bnaa
0 | 0 Хариулах
ЗОЧИН [150.129.142.77] 2019/3/4
Ийм юм мэддэггүй хүмүүс ард явж байж хол дээрээ тавьдаг бхгүй юу. Толинд тусаад гялбуулдаг юм
4 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2019/3/7
harin tiin. iim asuudal haa saigvi b. hotod holin gerel ashiglah yamar ch shaardlaga bhgvi. drees n ten naahgvi bol hulgaich nar mashin uhdag asuudal ih gardag hamag yum nvdnii omno bdag shvv dee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.177] 2019/3/4
Толин дээрээ хуулга нааж болдог илүү үр дүнтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/3/4
ene baitugai tom asuudluudaa ehleed shiidcheech. jijig sajig heregjihgui yumnuud hootsoldood baih yum. ehleed ter JDU-gee shiidchih. Tegvel bi buh tsonhniihoo teniig dor n huulaad hayachiya!
2 | 2 Хариулах
Зочин [202.70.33.171] 2019/3/5
Чи өөрөөсөө эхлээч... Өөрийхөө хийх юмаа хийчихдэг байж олон юм ярь айн.
0 | 0 Хариулах
zochin [202.126.89.80] 2019/3/4
huulga naaj yah gsiin bee?! chamaig iim goy mashin unaad yvj bgaag hun harahguu shde, uuriiguu haruulal daa :joy:
0 | 0 Хариулах
Иргэн [202.179.24.175] 2019/3/4
Хажуу хаалганы хувьд заавал толь ч гэлтгүй бүтэн доторх жолооч нь харагдах ёстой, ядаж уулзвар нэвтрэхдээ тухайн жолооч өөрийг чинь харсан эсэх нь харагдах ёстой бусад өндөр хөгжилтэй оронд тийм л байдаг. Манайх хар шилний цаанаас харсан байлгүйдээ гэж найдаад эд хөрөнгө, эрүүл мэндээ даатгадаг газар хаана ч байхгүйв
6 | 0 Хариулах
Зочин [66.181.176.120] 2019/3/4
Үзэмжээрээ шийдхийн бна лдөө
0 | 1 Хариулах
Зочин [103.57.95.204] 2019/3/4
хаха саваах юмаа хуулинд торгох зааалт бдаггүй юм.Замын хѳдѳлнѳѳний дүрэм чинь эрх зүйн акт уг актад хориглоогүй тохиолдолд зѳвшѳѳрсѳнд тооцдог юм.Хууль та нар иргэдийн эсрэг ашиглахаасаа ѳмнѳ тѳрд бгаа дарга нартаа л ашигла
1 | 2 Хариулах
Хажид [66.181.179.181] 2019/3/4
Энэ санал дүрэм маш зөв. Eр нь хөгжилтэй орны жолооч нар машиндаа өнгөт хальс наадаггүй. Энэ нь маш чухал соёл юм. Бид гаалиар орж ирсэн хуучин автомашинд наалт байдаггүйг сайтар мэднэ дээ. Хөгжилтэй орны соёл юм.
3 | 0 Хариулах
zochin [185.22.173.86] 2019/3/4
bas busdad huchind avtah, baritsaalagdahad busdad medegdehgui bdg.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.44] 2019/3/4
Tsagdaa nariin huwiin tereg har tenntei bdag teriigee bas shalgaarai
14 | 0 Хариулах
Зочин [64.119.22.61] 2019/3/4
Хууль, хүчнийхэнтэй барьцах ч хэрэггүй байх аа даа.
1 | 5 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/3/4
huviin tereg bol bugd adilhan baih yostoi. ajliin zorilgotoi bol yaaya gehev.
2 | 0 Хариулах