Ирэх амралтын өдрүүдэд Хотын аяллын автобус "Скай Резорт" руу иргэдэд үнэгүй үйлчилнэ
“Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд "Скай Резорт" цогцолбортой хамтран Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
Өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах, жилийн дөрвөн улиралтай Улаанбаатар хотдоо өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Хөтөлбөр:
- Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн
- Снөүбоардын улсын аварга шалгаруулах тэмцээн
- Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга
- шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр
- дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт
- гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдана
- хоол ундны үйлчилгээ
Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар иргэдэд үнэгүй үйлчилнэ
Тэмцээнүүдэд дотоодын 800, гадаадын 40 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад улсаас 10, Тува улсаас 10, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 20 сур харваачид хүрэлцэн ирнэ.
Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

