Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зүрхний гажигтай хүүхдүүдэд мэс засал үнэгүй хийж байна

Б.Туул
2013 оны 11 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн гажигтай хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа билээ.

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар жилд 2000 гаруй хүүхэд зүрхний мэс засал хийлгэх шаардлага гардаг. Гэсэн ч эмчилгээний зардал өндөр, гадаадын улс орнуудад эмчлүүлэх боломж бололцоо муутай байдгаас амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг байна.

Тиймээс “Туул.ротари” клубээс “Хүүхдийн зүрх” төслийг 2004 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд энэ сард Солонгосоос 40 хүний бүрэлдэхүүнтэй зүрхний мэс заслын багийг Монголд урьж авчирчээ.

Тэд энэ сарын 18-наас эхлэн манай улсын эмч нартай хамтран зүрхний төрөлхийн гажигтай, амьдралын бололцоо муутай 10 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байна.

Нэг хүүхдийн хагалгааны зардал нь 20-30 мянган ам.доллар болдог гэдгийг эмч нар хэлж байна.

Солонгос эмч нар Монголд долоо хоног саатах аж.

Зураг