Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

“ЭРХЭМСЭГ” САР ШИНИЙН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНЭТЭЙ БЭЛЭГ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 24
Сурталчилгаа

 

Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар айлчлан ирсэн зочиддоо ямар бэлэг бэлдэж, гарыг нь цайлгах талаар эзэгтэй бүр бодолхийлж эхэлдэг. Сүүлийн жилүүдэд хүмүүс бэлгийн сонголтдоо өндөр ач холбогдол өгч, хэрэглээ муутай бараа бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг болсон. Харин үндэсний өв уламжлалыг шингээсэн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү сонгох болсон нь анзаарагддаг. Тэгвэл яг энэ эрэлт хэрэгцээнд нийцсэн “Эрхэмсэг” брэндийг та бүхэнд танилцуулж байна.

 

 

“Нүүдэлчний соёл” компанийн хамт олон монголчуудын уламжлалт гоо зүйн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлж, монгол зургийн аргаар, өнгө будгийн сонирхолтой нийлэмжээр урласан “Эрхэмсэг” нэрийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлсэн билээ.

 

 

Тэд өөрийн компанийн авьяаслаг уран бүтээлчийн бүтээлийг сайн чанарын керамик болон ясан шаазан аяга, халуун баригч ган сав, аяганы суурь, хөргөгчний соронзон наалт, мауз, пад, даавуун тор, түлхүүрийн оосор зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хэвлэн хэрэглэгчиддээ хүргэдэг.

 

“Эрхэмсэг”-ийн зураг тус бүр өөрийн гэсэн утга агуулга, бэлгэдэл агуулдагаараа онцлогтой. Хүн бүр өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсээ өнгөлөг тансаг, гоёмсог байлгахыг хүсдэг. Энэхүү хүслийг биелүүлсэн нь “Эрхэмсэг” брэндийн том давуу тал болсон юм. Сар шинийн баяраар ах дүү, төрөл садан, анд нөхөддөө өгөх хамгийн үнэ цэнэтэй, чанартай, хэрэглээ сайтай бэлэг бол “Эрхэмсэг” байх болно гэдэгт итгэлтэй байна.  

Тус бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Холбоо барих утас: 9122-6656

Эрхэмсэг брэндийн бүтээгдэхүүн Тэнгис кино театрын 1 давхарт байрлах "Made with love gift shop", Соёлын төв Өргөөний хойд талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн 2 давхарт байрлах "Галлериа Сувенирийн Дэлгүүр",  Интерномын бүх салбарууд болон УИД-ийн 6 давхарт байрлах бэлэг дурсгалын тасаг, Шангрила Моллын 3 давхарт худалдаалагдаж байгаа аж.

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.