20:34 2019/01/11
Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэнгүй.
20:19 2019/01/11
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн холбогдох байнгын хороодын дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх эсэргүүцэв.
Шууд үзэх:
20:14 2019/01/11
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Монголын түүхэнд хамгийн хар Их хурал болж байна. Есөн удаа хойшилж хойшилчихоод арав дахь дээрээ шөнө хуралдсан. Ийм муухай хараал жатгатай хуралд суухаасаа ичиж байна. Саяны дөрвөн гишүүнд шир цаашаа болчихсон. Өөрсдийнх нь тухай ярьж байхад товчлуур даруулмааргүй байна.
Өнөөдөр өвчлөл ямар их байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Ээжүүд хүүхдүүдээ тэврээд уйлж байна. Энийг хэзээ хэлэлцэх вэ гэж УИХ-ын даргаас асуумаар байна. Ийм асуудлуудаа шөнөжин хуралдаж шийддэг болмоор байна. Нэг нэгнийгээ түлхэж унагаах биш, та нар бүгд зайлцгаа гэж хэлмээр байна. Монголд хэрэгтэй асуудлыг үүр цайтал хэлэлцдэг байгаач. Би аймаар ичиж байна, ширнүүд ээ.
19:46 2019/01/11
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүнээр нь аваад үлдэх нь тодорхой юм чинь ахиж гишүүний асуудал оруулж ирэх хэрэг байна уу, М.Энх-Амгалан прокурор оо. Энэ шударга ёс яриад байгаа хүмүүс 60 тэрбумын хэргийг шалгуулах ямар ямар хүсэлт гаргаж байсан бэ?
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 60 тэрбумын асуудлаар төрийн 2,000 гаруй албан хаагч шалгагдсан. Гэвч би мөнгө өгч ажилд орсон гэж хэлсэн хүн олдоогүй. Намын санхүүг шалгаач гэсэн бичиг ирсэн. Намын санхүүг үзсэн.
УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдвол би дахиад оруулж ирнэ.
19:29 2019/01/11
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
19:28 2019/01/11
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Гадаа 200 гаруй хүн суулт хийж байна. Таныг суудалдаа нэг өдөр, нэг минут ч болтугай шунан дурлаж байгаа дүр зураг харагдаж байна. Гадаа байгаа нөхцөл байдлаа бодож үзээч гэж таниас хүсье.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шударга ёс ярьсан, жүжиг тавьсан энэ үйлдлээ болиоч. Тэгвэл ЖДҮ-чдийнхээ асуудлыг яриач. Оюун-Эрдэнэ ээ, чи жинхэнэ луйварчин шүү. Үндэсний аюулгүй байдал яахаараа зөвлөмжөөрөө тэдний дотор хуулийг батал гэж үүрэг өгдөг юм бэ. Их хурал хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллахгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг төрийн байгууллагууд биелүүлдэг юм.
Та нар яг үнэндээ шударга ёсны эсрэг яваад байна.
УИХ-ын дарга М.Энхболд: ҮАБЗ-ийн зөвлөмжийг яг таг биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өдөр даргын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга нар орж ирсэн. Дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэж тохирсон.
19:03 2019/01/11
Гишүүд асуулт асууж , үг хэлж дуусаад УИХ-ын гишүүн Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал хураахад 71.4 хувиар Байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Л.Энхболд УИХ-ын гишүүнээрээ үлдлээ.
18:47 2019/01/11
УИХ-ын гишүүд Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцсээр байна.
Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл л бий болж байж шударга ёсыг бид ярина. Ерөнхий прокурорын ярианд итгэх итгэл төрж байна.
Гэхдээ огт асуудал нь яригддаггүй Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын асуудлыг та нэг мухарлаач. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын асуудал юу болов. 60 тэрбумын асуудлаар Энхболд даргын асуудлыг та оруулаад ирээч. Оюу Толгой, Таван толгой зэрэг асуудлыг та нэг анхаарч хараач" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ерөнхий прокурорын өнөөдөр оруулж ирж байгаа энэ асуудал чинь таны ярьж байгаа бүлэглэлийг таслахын нэг эхлэл. ЖДҮ-гийн асуудал гэхэд бүлэглэлийг задлах нэг алхам. Тиймээс энэ асуудлаа бид шийдээд гишүүдийн шалгагдах бололцоог гаргаж өгье. Шинэчлэл энэ заалнаас эхэлнэ гэж үнэн. Аливаа асуудал жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс өнөөдөр бодитой байгаа ЖДҮ-гийн энэ асуудлаас эхэлье" гэлээ.
18:18 2019/01/11
ЖДҮХС-гийн өмнөх 10 жилийн санхүүг шалгах хэрэгтэй, шалгаж байгаа юу гэсэн УИХ-ын гишүүн Д.Ганболдын асуултад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ийнхүү хариуллаа.
Бүгдийг нь шалгаж байгаа. Энэ бол асар өргөн хүрээний шалгалт болж байгаа шүү. Хүн хүч үнэхээр дутагдаж байна. 25 хүн бүх зээл дээр, ЖДҮХС дээр АТГ явж байна. Тэнд замбараагүй их шалгалт явж байна. ААН-үүддээ ч хүнд тусаж байгаа байх.
Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа гэлээ.
17:39 2019/01/11
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
Мөнхбат гишүүний асуултад хариулъя. Бөөнөөр нь оруулж ирэх тухай асуудал сүүл рүүгээ л яригдаад эхэллээ л дээ. Тус тусдаа үйлдэлтэй, тус тусдаа нөхцөл байдалтай учраас аль нь түрүүлж орж ирснээсээ шалтгаалж оруулж ирж байгаа. Цагдаагийн байгууллага, АТГ надад санал өгдөг. Ер нь тус тусдаа хүний асуудал явж байхад заавал бөөнд нь оруулах ёсгүй гэж бодож байна.
Түрүүн яллагдагч Б.Батзориг гэж хүн хэлж байна. Үнэхээр энэ хүний хэлсэн шиг явсан бол бид ажлаа алдаад, төрийн баахан хөрөнгө мөнгө зараад, 40-50 мөрдөн байцаагч тэнд өдөр, шөнөгүй ажиллаад, 20-оод прокурор ажиллах шаардлагагүй байсан. Бидний бүтэн хоёр сарын ажил зөвхөн ЖДҮХС-г шалгахад зориулагдаж байна. Гэтэл бид цаана чинь Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын яриад байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд гээд асар олон шалгах асуудал байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа хэдэн хүний орон тоо шийдээд өгөх хэрэгтэй байна.
ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа.
Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина.
16:42 2019/01/11
УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагын саналыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Яг одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн шийдэх гэж байна.
16:35 2019/01/11
ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явууллаа.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэн тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан. Байнгын хороодын энэхүү дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн, санал хураалтыг нууцаар цахимаар явуулахаар болов.
Ийнхүү нууц санал хураалт явуулснаар 82.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
16:11 2019/01/11
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 65 настай Ч.Улаан ах маань сайд болох гээд гүйж байна. Нэг жилийн өмнө Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Х.Баделхан зэрэг 50-иад оны ах нар одоо ах нар нь сайд болчихъё гээд л 32-ын бүлгээс сайд болсон. Гэтэл одоо Их хурлын даргын суудал сонсчихсон бололтой. Ах нарыг тэтгэвэрт нь гаргая.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Та нар Монголын ард түмний үнэмлэхүй олонхын итгэлийг авсан. Ждүг зүгээр л зээл гэж яриад байна. Уг нь зүгээр л зээл л дээ. Энэ зээлийг давуу эрхээрээ аваад, цааш нь мөнгө хүүлээд явж байгаа чинь гэмт хэрэг мөн шүү дээ. Зохион байгуулалттайгаар хийгдсэн энэ гэмт хэргийг шалгах ёстой. Өөрсдийгөө шударга ёсны баатар гээд байгаа 40 хүний бараг тал нь ждүчин байна. Ард түмний тархийг угаах замаар л та нар оршин тогтнож байна.
Ждүгийн асуудал оруулж ирэхээр 60 тэрбумын талд орсон болгож байна. Та нарт жилийн л хугацаа байна. Ядаж У.Хүрэлсүхийн яриад байгаа ажлыг эхлүүлчихээч. Худлаа хоосон яриад байх юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хувьдаа компанитай улс төрчид төрөөс тендер, концесс авч болохгүй гэсэн ёс зүйн дүрмийг тодорхой болгоод хуульчлаад өгөх хэрэгтэй юм байна гэж харж байна. Одоо бид ёс зүйн дүрмээ гаргаад батлая. Миний бие бусад гишүүдтэйгээ нэгдээд үүнийг санаачлаад явъя.
Энэ олон том жижиж хэргийг шалга гээд байдаг. Гэтэл үүнийг шалгах боловсон хүчин байна уу, бид үүнийг нь шийдэж өгөх хэрэгтэй юм байна.
Улс төр бизнес хоёрыг салгах цаг нь болсон.
16:04 2019/01/11
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Улс төрд нөлөө бүхий этгээд шийдвэр гаргахад нөлөөлж оролцох юм бол гэмт хэрэгтэн болно гэдгийг ойлгуулсан. Ерөнхий том зургаагаа улс төр бизнес хоёр хол бай гэсэн үг. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Үүний цаана олон юм байгаа. Бонд, Хөгжлийн банкийг тултал нь шалга. Ингэж байж нийгмийг цэвэрлэж авна. Улс төрд явах гэж байгаа бол миний үр хүүхэд, ах дүү бизнесээс хол байх хэрэгтэй гэдгийг сайн ойлгож байгаа байх.
15:57 2019/01/11
- УИХ-ын гишүүн М.Билэгт: УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгачихсан гээд байна. Яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа юм бэ. Нөгөө 37-гоос нь цөөлөх гэж оруулж ирж байна гэсэн хардлага байна.
Таныг Ерөнхийлөгч томилдог юм уу УИХ-ын дарга томилдог юм уу Ерөнхий прокурор оо?
-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Өөрөө ч хэн нэгэнд үүрэг даалгавар өгөөд сууж байх хүн биш байх.
Өмнө нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та нөхөд өөрсдөө хуралдахгүй байсан шүү дээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тул хуралдана гэхээр чинь асуудлаа оруулж ирлээ.
Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна.
15:34 2019/01/11
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 15:20 цагт 65.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, ХХААХҮ-ийн сайдыг томилох, Түх хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх гэж байна.
ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг Төрийн байгуулалтын Байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн. Харин одоо чуулганаар эцэслэн шийдэх учиртай ч удааширсаар байгаа билээ.
Яг одоо УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, гишүүд санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Батзориг “Төрийн ажил ингэж улстөржиж байгаад харамсаж байна. ЖДҮХСангийн зээлийг олгодог тусгай журамтай. Зээл бол хуулийн дагуу, журмын дагуу олгогдсон гэдэг би итгэлтэй байна. Хориотой зүйл бий. Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч, уул уурхайн компаниуд болон банк санхүүгийн байгууллагад энэ зээлийг олгодоггүй.
2009 онд энэ зээл анх олгогдож байгаа. 7,000 гаруй ААН-д давхардсан тоогоор 900 тэрбум орчим төгрөгийн зээл олгосон. Энэ жил 200 орчим ААН төсөлдөө зээл авсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үйлдвэрлэлээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө гэдгийг энэ салбарыг удирдаж байсны хувиар хэлж байна. Гэвч үйлдвэрлэгчээ дэмжиж чадахгүй хүртээмж бага байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Намайг мөрдөн байцаагчийг дарамталсан уу гэж байна. Тийм зүйл байхгүй. Намайг АТГ-аас дуудаж, тайлбар авъя гэсэн. Энэ дагуу би очиж хоёр цаг гаруй асуусан асуулт болгонд нь хариулсан".
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Би та нарыг нэлээн удаан хүлээлээ. Арай ч ийм удаан хугацаагаар хуулийг завхруулж, хэрэгжүүлэхгүй, үндэслэлгүй шаардлага тавьж төрийн ажлыг гацаана гэж бодоогүй. Бид хуралдахаар болсон гэж намын бүлгийн дарга чинь телевиз радиогоор ярьсан. Ингэхээр нь асуудлыг оруулж ирж байна. УИХ-ын даргын даалгаврын дагуу яваад байгаа юм байхгүй".
15:57 2019/01/11
- УИХ-ын гишүүн М.Билэгт: УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Ерөнхий прокурор таныг УИХ-ын дарга атгачихсан гээд байна. Яагаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа юм бэ. Нөгөө 37-гоос нь цөөлөх гэж оруулж ирж байна гэсэн хардлага байна.
Таныг Ерөнхийлөгч томилдог юм уу УИХ-ын дарга томилдог юм уу Ерөнхий прокурор оо?
-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Өөрөө ч хэн нэгэнд үүрэг даалгавар өгөөд сууж байх хүн биш байх.
Өмнө нь энэ асуудлыг оруулж ирэх гэхээр та нөхөд өөрсдөө хуралдахгүй байсан шүү дээ. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх тул хуралдана гэхээр чинь асуудлаа оруулж ирлээ.
Битгий хууль хяналтын ажлыг улс төр болгооч, хуулийн байгууллага ажлаа хийгээд оруулж ирж байна.
16:04 2019/01/11
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Улс төрд нөлөө бүхий этгээд шийдвэр гаргахад нөлөөлж оролцох юм бол гэмт хэрэгтэн болно гэдгийг ойлгуулсан. Ерөнхий том зургаагаа улс төр бизнес хоёр хол бай гэсэн үг. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Үүний цаана олон юм байгаа. Бонд, Хөгжлийн банкийг тултал нь шалга. Ингэж байж нийгмийг цэвэрлэж авна. Улс төрд явах гэж байгаа бол миний үр хүүхэд, ах дүү бизнесээс хол байх хэрэгтэй гэдгийг сайн ойлгож байгаа байх.
16:11 2019/01/11
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 65 настай Ч.Улаан ах маань сайд болох гээд гүйж байна. Нэг жилийн өмнө Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Х.Баделхан зэрэг 50-иад оны ах нар одоо ах нар нь сайд болчихъё гээд л 32-ын бүлгээс сайд болсон. Гэтэл одоо Их хурлын даргын суудал сонсчихсон бололтой. Ах нарыг тэтгэвэрт нь гаргая.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: Та нар Монголын ард түмний үнэмлэхүй олонхын итгэлийг авсан. Ждүг зүгээр л зээл гэж яриад байна. Уг нь зүгээр л зээл л дээ. Энэ зээлийг давуу эрхээрээ аваад, цааш нь мөнгө хүүлээд явж байгаа чинь гэмт хэрэг мөн шүү дээ. Зохион байгуулалттайгаар хийгдсэн энэ гэмт хэргийг шалгах ёстой. Өөрсдийгөө шударга ёсны баатар гээд байгаа 40 хүний бараг тал нь ждүчин байна. Ард түмний тархийг угаах замаар л та нар оршин тогтнож байна.
Ждүгийн асуудал оруулж ирэхээр 60 тэрбумын талд орсон болгож байна. Та нарт жилийн л хугацаа байна. Ядаж У.Хүрэлсүхийн яриад байгаа ажлыг эхлүүлчихээч. Худлаа хоосон яриад байх юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хувьдаа компанитай улс төрчид төрөөс тендер, концесс авч болохгүй гэсэн ёс зүйн дүрмийг тодорхой болгоод хуульчлаад өгөх хэрэгтэй юм байна гэж харж байна. Одоо бид ёс зүйн дүрмээ гаргаад батлая. Миний бие бусад гишүүдтэйгээ нэгдээд үүнийг санаачлаад явъя.
Энэ олон том жижиж хэргийг шалга гээд байдаг. Гэтэл үүнийг шалгах боловсон хүчин байна уу, бид үүнийг нь шийдэж өгөх хэрэгтэй юм байна.
Улс төр бизнес хоёрыг салгах цаг нь болсон.
16:35 2019/01/11
ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалт явууллаа.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэн тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан. Байнгын хороодын энэхүү дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэн, санал хураалтыг нууцаар цахимаар явуулахаар болов.
Ийнхүү нууц санал хураалт явуулснаар 82.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
16:42 2019/01/11
УЕПГ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагын саналыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Яг одоо УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэн шийдэх гэж байна.
17:39 2019/01/11
Ерөнхий прокурор М.Энх-Амгалан:
Мөнхбат гишүүний асуултад хариулъя. Бөөнөөр нь оруулж ирэх тухай асуудал сүүл рүүгээ л яригдаад эхэллээ л дээ. Тус тусдаа үйлдэлтэй, тус тусдаа нөхцөл байдалтай учраас аль нь түрүүлж орж ирснээсээ шалтгаалж оруулж ирж байгаа. Цагдаагийн байгууллага, АТГ надад санал өгдөг. Ер нь тус тусдаа хүний асуудал явж байхад заавал бөөнд нь оруулах ёсгүй гэж бодож байна.
Түрүүн яллагдагч Б.Батзориг гэж хүн хэлж байна. Үнэхээр энэ хүний хэлсэн шиг явсан бол бид ажлаа алдаад, төрийн баахан хөрөнгө мөнгө зараад, 40-50 мөрдөн байцаагч тэнд өдөр, шөнөгүй ажиллаад, 20-оод прокурор ажиллах шаардлагагүй байсан. Бидний бүтэн хоёр сарын ажил зөвхөн ЖДҮХС-г шалгахад зориулагдаж байна. Гэтэл бид цаана чинь Оюутолгой, Дубайн гэрээ, та нарын яриад байгаа Үнэ тогтворжуулах хөтөлбөр, бонд гээд асар олон шалгах асуудал байгаа. Үнэхээр хүн хүч хүрэлцэхгүй байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа байгууллагадаа хэдэн хүний орон тоо шийдээд өгөх хэрэгтэй байна.
ЖДҮХС-гийнх хэрэг мөн үү гэвэл яах аргагүй мөн. Албан тушаалаа урвуулан ашиглаад иргэдээс боломжийг нь авчихсан л асуудал шүү дээ. Цаашдаа ингэж явж болохгүй гэдэг дээр би хатуу зогсож байгаа. Энэ танхимд байгаа гишүүдээс хэд нь орж ирэхийг мэдэхгүй байна. Нэлээд нь ирж шалгуулж байгаа.
Зарим нь байцаагдаад хэрэг биш гэдгээ батлаад бидний ажилд талархаад явсан бол зарим нь байцаалтынхаа дараа утсаар ална хядна, УИХ-ын гишүүнийг шалгадаг чи хэн бэ гэж дарамталсан асуудал ч гарсан байсан. Дараагийн хурал дээр би тодорхой гишүүний асуудлыг оруулж ирж ярина.
18:18 2019/01/11
ЖДҮХС-гийн өмнөх 10 жилийн санхүүг шалгах хэрэгтэй, шалгаж байгаа юу гэсэн УИХ-ын гишүүн Д.Ганболдын асуултад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ийнхүү хариуллаа.
Бүгдийг нь шалгаж байгаа. Энэ бол асар өргөн хүрээний шалгалт болж байгаа шүү. Хүн хүч үнэхээр дутагдаж байна. 25 хүн бүх зээл дээр, ЖДҮХС дээр АТГ явж байна. Тэнд замбараагүй их шалгалт явж байна. ААН-үүддээ ч хүнд тусаж байгаа байх.
Мал аж ахуйн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан бол юун ЖДҮХС, тамтаггүй их юм байгаа. Сантай холбоотой асуудлуудыг тэр чигт нь шалгаж байгаа гэлээ.
18:47 2019/01/11
УИХ-ын гишүүд Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар хэлэлцсээр байна.
Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл л бий болж байж шударга ёсыг бид ярина. Ерөнхий прокурорын ярианд итгэх итгэл төрж байна.
Гэхдээ огт асуудал нь яригддаггүй Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарын асуудлыг та нэг мухарлаач. Ч.Сайханбилэг, С.Баярцогтын асуудал юу болов. 60 тэрбумын асуудлаар Энхболд даргын асуудлыг та оруулаад ирээч. Оюу Толгой, Таван толгой зэрэг асуудлыг та нэг анхаарч хараач" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Ерөнхий прокурорын өнөөдөр оруулж ирж байгаа энэ асуудал чинь таны ярьж байгаа бүлэглэлийг таслахын нэг эхлэл. ЖДҮ-гийн асуудал гэхэд бүлэглэлийг задлах нэг алхам. Тиймээс энэ асуудлаа бид шийдээд гишүүдийн шалгагдах бололцоог гаргаж өгье. Шинэчлэл энэ заалнаас эхэлнэ гэж үнэн. Аливаа асуудал жижиг зүйлээс эхэлдэг. Тиймээс өнөөдөр бодитой байгаа ЖДҮ-гийн энэ асуудлаас эхэлье" гэлээ.
19:03 2019/01/11
Гишүүд асуулт асууж , үг хэлж дуусаад УИХ-ын гишүүн Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал хураахад 71.4 хувиар Байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Л.Энхболд УИХ-ын гишүүнээрээ үлдлээ.
19:28 2019/01/11
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Гадаа 200 гаруй хүн суулт хийж байна. Таныг суудалдаа нэг өдөр, нэг минут ч болтугай шунан дурлаж байгаа дүр зураг харагдаж байна. Гадаа байгаа нөхцөл байдлаа бодож үзээч гэж таниас хүсье.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Шударга ёс ярьсан, жүжиг тавьсан энэ үйлдлээ болиоч. Тэгвэл ЖДҮ-чдийнхээ асуудлыг яриач. Оюун-Эрдэнэ ээ, чи жинхэнэ луйварчин шүү. Үндэсний аюулгүй байдал яахаараа зөвлөмжөөрөө тэдний дотор хуулийг батал гэж үүрэг өгдөг юм бэ. Их хурал хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллахгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг төрийн байгууллагууд биелүүлдэг юм.
Та нар яг үнэндээ шударга ёсны эсрэг яваад байна.
УИХ-ын дарга М.Энхболд: ҮАБЗ-ийн зөвлөмжийг яг таг биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өдөр даргын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ЗГХЭГ-ын дарга нар орж ирсэн. Дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэж тохирсон.
19:29 2019/01/11
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
19:46 2019/01/11
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гишүүнээр нь аваад үлдэх нь тодорхой юм чинь ахиж гишүүний асуудал оруулж ирэх хэрэг байна уу, М.Энх-Амгалан прокурор оо. Энэ шударга ёс яриад байгаа хүмүүс 60 тэрбумын хэргийг шалгуулах ямар ямар хүсэлт гаргаж байсан бэ?
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 60 тэрбумын асуудлаар төрийн 2,000 гаруй албан хаагч шалгагдсан. Гэвч би мөнгө өгч ажилд орсон гэж хэлсэн хүн олдоогүй. Намын санхүүг шалгаач гэсэн бичиг ирсэн. Намын санхүүг үзсэн.
УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдвол би дахиад оруулж ирнэ.
20:14 2019/01/11
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Монголын түүхэнд хамгийн хар Их хурал болж байна. Есөн удаа хойшилж хойшилчихоод арав дахь дээрээ шөнө хуралдсан. Ийм муухай хараал жатгатай хуралд суухаасаа ичиж байна. Саяны дөрвөн гишүүнд шир цаашаа болчихсон. Өөрсдийнх нь тухай ярьж байхад товчлуур даруулмааргүй байна.
Өнөөдөр өвчлөл ямар их байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Ээжүүд хүүхдүүдээ тэврээд уйлж байна. Энийг хэзээ хэлэлцэх вэ гэж УИХ-ын даргаас асуумаар байна. Ийм асуудлуудаа шөнөжин хуралдаж шийддэг болмоор байна. Нэг нэгнийгээ түлхэж унагаах биш, та нар бүгд зайлцгаа гэж хэлмээр байна. Монголд хэрэгтэй асуудлыг үүр цайтал хэлэлцдэг байгаач. Би аймаар ичиж байна, ширнүүд ээ.
20:19 2019/01/11
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн холбогдох байнгын хороодын дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүдийн олонх эсэргүүцэв.
Шууд үзэх:
20:34 2019/01/11
Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэнгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!