Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 100 хувь дэмжснээр чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулах гишүүнээр О.Баасанхүүг томилсноор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа.

Яг одоо болж буй УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.