Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн БУЦААН ОЛГОЛТЫН материалыг авч эхэллээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэллээ.

Анх удаа орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид энэ хөнгөлөлтөд хамрагддаг.

Татварын буцаалт авах хүсэлтэй иргэд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандана.

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөр төлсөн баримтыг ebarimt.mn-ээс хэвлэсэн байх шаардлагатай тул баримтаа заавал авахыг зөвлөлөө. 

Тодруулга:

2018 онд төгссөн оюутан материалаа бүрдүүлэн буцаан олголт авна. Лавлах утасны жагсаалт

Тайлангийн маягт, өргөдлийн загварыг ЭНД дарж татаж авна уу.  /Холбоос:  http://www.mta.mn/c/view/11643/

Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 
 

Орон сууц худалдан авсан иргэний бүрдүүлэх материал

Орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэлх сая төгрөгт ногдох татвар буюу 3 сая төгрөгийн буцаан олголтыг авах эрхтэй. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 3 ӨӨР НӨХЦЛИЙНХ БАЙГААГ АНХААРНА УУ. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМ ХЭМЖЭЭТЭЙГЭЭР ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 
 
 

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах талаарх зөвлөмж​:

Маягт бөглөх заавар:

 
 

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар