Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК-ийн нийт хувьцааны 11.2% нь багцаар арилжигдлаа

Б.Ану
2018 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монголын Хөрөнгийн Биржийн өнөөдрийн арилжаагаар АПУ ХК-ийн 117,175,348 ширхэг хувьцаа нэг бүр нь 720 төгрөгөөр нийт 84.4 тэрбум төгрөгөөр багцаар арилжигдлаа.

Багцын арилжаа гэдэг нь биржийн захиалгын сангаас гадуур явагддаг бөгөөд компанийн томоохон хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа өөр нэгэнд бөөнөөр нь, урьдчилан тохирсон үнээр шилжүүлэх үйл явц бөгөөд энэ тухай мэдээлэл МХБ-ийн арилжааны системд мэдээлэгддэг учиртай.

Өөрөөр хэлбэл, тус компаний нийт хувьцааны 11 хувийг эзэмшдэг том хувьцаа эзэмшигч өөрчлөгдлөө. 

Энэхүү багцын арилжааны нөлөөгөөр бирж дээр АПУ ХК-ийн хувьцааны ханш 9 орчим хувийн өсөлт үзүүлж сүүлийн ханш 645 төгрөгт хүрлээ.

Багцын арилжаа зах зээлийн ханшаас даруй 130 төгрөгөөр өндөр байснаар ханш цаашид өсөх болов уу гэсэн хүлээлт зах зээл дээр бий боллоо. 

Тус компанийн томоохон хувьцаа эзэгшигчдийн мэдээлэл:

  • Туул Интернэшнл: 36.11%
  • Вит Аллианс: 14.03%
  • Голомт Банк: 13.77%
  • Хайнекен Интернэйшнл: 25.00%
  • Монголиан Бэвэриж Инвестмент: 5.19%