Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авчихаад, хойноос нь хөөсөн иргэдийг буудаж алахыг завдсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  буудаж алахыг завдсан гэмт хэрэг  2018 оны есдүгээр сарын 09-ний өдөр гарсан.

Энэ хэргийг Д, Т, T нарын гурван хүн үйлдсэн байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч нарыг ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургын аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркийн машин зэргийг ТОЗ-8 маркийн галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ.

Дээрх хэргийг Завхан аймгийн прокурорын газар хяналт тавин ажиллаж, яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна гэж Завхан аймгийн прокурорын газраас мэдээлэв.