Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Улаанбаатар хот, 2018 оны 12-р сарын 10

Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц  бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийг Монголын арилжааны банкууд хамтран 2013 оноос хойш идэвхтэй хэрэгжүүлж ирсэн билээ.  

ТоС-ийн хөтөлбөрийн хүрээнд жил бүр “Тогтвортой санхүүжилтийн форум” зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр тухайн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэж, мөн ирэх онд хөтөлбөрийг манлайлан ажиллах ТоС Манлай банкийг шалгаруулдаг уламжлалтай. Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг 2019 онд манлайлан ажиллах байгууллага буюу Манлай банкаар ХААН Банк шалгарч шилжин явах тугаа өнөөдөр гардан авсан юм. Энэхүү эрхэм үүргийг хүлээснээр ХААН Банк ТоС-ийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй, бусдыгаа манлайлж оролцох юм байна.

Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудыг хэлдэг байна. ХААН Банкны хувьд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн зарчмуудыг өнгөрсөн жилээс эхлэн бүхий л бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Тухайлбал, иргэд, байгууллагуудын эко хэрэглээг дэмжих, эко бүтээгдэхүүн сонгосноор агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор ногоон зээл олгож буй. Мөн ХААН Банк байгаль орчныг хайрлан хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодитой үр дүнтэй, урт хугацаанд хэрэгжих, сүүлийн үеийн технологид суурилсан, шинэ санал санаачилгыг дэвшүүлсэн төслийн уралдаан зарлаж ирэх онд санхүүжүүлэхээр болсон билээ.

Зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна ажилтнуудынхаа нийгмийн асуудал, хөдөлмөрийн харилцаа, хүний эрх зэрэгт анхаарч, ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжсэн, ухаалаг технологи бүхий эко оффис ХААН Банк Цамхагийг ашиглалтад оруулсан юм.

Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд манлайлан ажиллах болно.

Бид зогсолтгүй бүтээсээр...

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.