Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

"GCR Mongolia" ХХК бүх ажилтнуудаа гэр бүлийн гишүүдийн хамт хувийн эрүүл мэндийн даатгалд хамрууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 10
Сурталчилгаа
Зураг зураг

Оюу Толгой компанийн гүний уурхайн барилга,  угсралт, босоо амын дэд бүтэц барьж, байгуулах томоохон төслийг хэрэгжүүлж буй "Жи Си Ар Монголиа" ХХК  өөрийн 800 гаруй ажилтан болон тэдний гэр бүлийн гишүүдийг хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж буйгаа олон нийтэд зарлалаа. Даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагаар Монголын анхны дотоодын хувийн эрүүл мэндийн "Жаргалан" бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн "Мандал даатгал" ХК шалгарчээ. Тус компани 2017 онд Оюу Толгой компанийн ажиллагсдад эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг даатгалын үйлчилгээ үзүүлэх даатгагчаар шалгарч байсан бөгөөд хувийн эрүүл мэндийн даатгалын салбарын 60 хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна.

Өнөөдөр "Жи Си Ар Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жонон, “Мандал Даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар хувийн эрүүл мэндийн даатгалын гэрээнд хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслол дээр "Мандал даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс "Жи Си Ар Монголиа" ХХК энэхүү даатгалаараа дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийж, хувийн эрүүл мэндийн даатгалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байгаагаа гарын үсэг зурах ёслолд дээр илэрхийллээ.

"Жи Си Ар Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жонон

"Манай компанийн зүгээс 800-гаад ажилтан болон түүний ар гэрийн 1200 - 2000 гаруй хүнийг энэхүү даатгалын үйлчилгээнд хамруулж байна. Энэхүү боломжийг үүсгэж өгсөн Оюу Толгой ХХК-д байгууллагынхаа өмнөөс талархал илэрхийлье. Манай ажилчдын ихэнх нь Оюу Толгойн уурхайд 28/14 гэсэн ээлжинд орж ажилладаг. Тэд маань эрүүл байснаар ажлын гүйцэтгэл нь сайн байна. Тиймээс компанийн зүгээс хариуцлагынхаа хүрээнд ажилтнуудаа эрүүл байлгах, эрүүл, аюулгүй ажлын байраар хангах зорилготойгоор энэхүү даатгалд хамрууллаа. Мөн дээрээс нь ажилтнуудаа ажил хөдөлмөрөө эрхлэхдээ ардаа үлдэж байгаа гэр бүлдээ санаа зовохгүй, эрүүл энх байлгах талаас нь бид ажилтнуудаа хувийн эрүүл мэндийн даатгалд гэр бүлийн гишүүдийнх нь хамт хамруулж байна" хэмээн онцоллоо.

“Мандал Даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан

"Жи Си Ар Монголиа" ХХК нийт ажилтнууд болон тэдний гэр бүлийнхнийг "Жаргалан" хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж байна. Ажилтнуудаа гэр бүлийнх нь гишүүдийн хамт ийм олноор нь даатгалд хамруулж байсан удаа монголд байхгүй. Мөн давхар Мандал даатгалын хувьд даатгалын салбартаа эрүүл  мэндийн бүтээгдэхүүн дээр нэгдүгээрт гэдэг  байр сууриа илүү хадгалах, илүү чанартай үйлчилгээг үзүүлэх тал дээр дэм болж байгаа. "Жаргалан" эрүүл мэндийн даатгал маань нэг жилд 50 сая төгрөгийн үйлчилгээг тэргүүлэх зэргийн эмнэлгүүд болон улсын эмнэлгүүдээс авах бололцоотой. Үүнд хэвтэж эмчлүүлэх, мэс заслууд, эрхтэн шилжүүлэх мэс засал зэрэг эрсдэлүүдийг даатгалаар хамгаалах бололцоотой. Өвчлөл их байгаа энэ үед хувийн эрүүл мэндийн даатгалаар тэрхүү эрсдэлүүдийг хохирол багатайгаар давж гарах бололцоог бий болгох гэж энэхүү үйлчилгээгээ бий болгосон" гэв.

"Жи Си Ар Монголиа" ХХК өөрийн ажилтнууд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа нь тус компани ажиллагсдынхаа санхүүгийн тогтвортой байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажилладгийн нэгэн нотолгоо болж байна. Учир нь ажилтан хувийн эрүүл мэндийн даатгалтай байснаар аливаа эрүүл мэндийн эрсдэлийг санхүүгийн дарамтгүйгээр даван туулах, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах, эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэснээр тогтвортой, урт хугацаанд ажиллаж, тэр хэмжээгээрээ өрхийн орлогоо тогтвортой байлгах боломжтой болж байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.