Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн зах зээлд гарах О.Билгүүний хэтийн "санаархал"

ikon.mn
2018 оны 12 сарын 10
Сурталчилгаа

Боловсрол телевизийн контент “Яг Түүн Шиг” шоуны 3 дугаар улирлын оролцогч О.Билгүүн нь дан ганц шоу урлаг гэхээс илүү бизнесийн ертөнцөд хүчээ үзэж буй залуу үеийн төлөөллүүдийн нэг юм.

 
Ай Жи Экс Энтертайнмент Инк-ийн захирал, продюсер, AYKO, APE брэндийн үүсгэн байгуулагч О.Билгүүн.

Тэрээр “Яг Түүн Шиг” шоугаа дуусмагц өөрийн үүсгэн байгуулсан брэндүүдээ худалдаалах интернет худалдааны вэб сайт болон IGX Entertainment Inc буюу энтертайнмент менежментийн компаниудынхаа ажилд идэвхийлэн орсон юм.

MONKEY.MN-ээр худалдаалагдах хамгийн эхний брэндээ охиндоо зориулж үүсгэн байгуулсан AYKO эмэгтэй гоёл чимэглэлийн брэнд болон өөрийн эрэгтэй гоёл чимэглэлийн APE брэндүүдээр интернет худалдааны сайтынхаа үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

AYKO брэндийн нүүр царайгаар “Содура” киноны гол дүр болон “Яг Түүн Шиг” шоуны шилдэг оролцогч Ч.Очгэрэл сонгогдон гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

 

Тун удахгүй www.monkey.mn интернет худалдааны вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд он гаргаад энтертайнмент менежментийн ажлаа мөн албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.