Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 10
Сурталчилгаа

ХХБанкны хамт олон 28 жилийн ойн хүрээнд хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байна. Энэхүү төслийн үргэлжлэл болгон ХХБанкны хамт олон:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 67-р сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 31-р сургууль
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор
  • Дорнод аймгийн “Шинэ хөгжил” цогцолбор сургуулиудын номын санг тус тус тохижуулж багш нарын талархал, сурагчдын баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.

Энэ удаад ХХБанкны хамт олон 6300 орчим сурагч хүүхдүүд, 385 багш ажилчдад хүрч 16,17,18,19 дэх сургуулиудын номын санг тохижууллаа.

Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу  хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй юм. 

Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.

 

Та ХХБанкны сошиалд нэгдээрэй!

       

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.