Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунболд: Хэрвээ өөрийгөө хөгжүүлж чадвал тэр л жинхэнэ аялал

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Шинэ жилийн баярт зориулан Юнител Групп “ХАЛУУХАН” урамшууллын картаа худалдаанд гаргаад байгаа билээ. Хэрэглэгч та ХАЛУУХАН картаар дансаа цэнэглэж Бали, Мальдив, Тайланд, Дубай зэрэг халуун орны аль нэгэнд хосоороо аялах боломжтой юм. Энэхүү урамшуулалт хөтөлбөрийн хүрээндаялал нь хүнд ямар үр өгөөжтэй байдаг, амьдралыг хэрхэн өөрчилдөг тухай аялагч залуусын ярилцлагыг цувралаар  бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа багын мөрөөдлөө биелүүлж Ази тивийн 12 орноор аялсан Д.Оюунболдын ярилцлагыг хүргэж байна.

-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Оюунболд гэдэг. Үүргэвчтэй аялагч. Харин мэргэжил минь уулын ашиглалтын инженер. Одоо Энержи Ресурс компанид мэргэжлээрээ ажиллаж байна.

-Танд хэзээнээс аяллын хүсэл мөрөөдөл төрж түүнийгээ биелүүлэхээр сэтгэл шулуудаж байв. Одоогоор хэдэн улсад аялаад байна вэ?

-Би бага байхын л газарзүй болон түүхийн хичээлдээ тун сонирхолтой, энэ төрлийн хичээлүүдээ илүү шимтэн суралцдаг байлаа. Харин оюутан болсныхоо дараа аялах тухай бодож, өөр улсын хүмүүс хэрхэн амьдардаг, дэлхий дээрх гайхамшигт газруудтай танилцах зэрэг хүсэл ихээр төрөх болсон. Ингээд 2015 онд аавтайгаа цуг хамгийн анхны аяллаа ОХУ руу хийснээр миний мөрөөдлийн эхлэл тавигдсан. Үүнээс хойш ганцаараа болон найзуудтайгаа хамтраад Тайланд,Филиппин, Лаос, Камбож, Мьянмар, Сингапур, Малайз, Япон зэрэг Зүүн ази орчмын 12 улсаар аялаад байна.

Миний хувьд том хот гэхээсээ илүүтэй очсон газрынхаа байгалийг үзэж мэдрэх хамгийн их дуртай.Нэг удаа Филиппиний Боракуа арал дээр очсон. Энэ арал үнэхээр гайхалтай далайн эрэгтэйгээс гадна нар жаргах үеийн байгалийн өнгө төрхийг бишрэхгүй байхын аргагүй. Ярьсан чинь дахиад очмоор санагдаж байна.

-Аяллын тухай таны бодол, аялснаар хувь хүний хөгжилд ямар давуу тал бий болдог бол?

-Залуу хүний нүдээр харахад аялал бол өөрийгөө олон талаар танин мэдэж хөгжүүлэх үйл явц гэж ойлгодог. Жишээлбэл аялахын тулд “бие даан шийдэх”, “шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх” зэрэг зүйлээс л эхэлдэг. Түүнчлэн аялалд гарснаар дэлхий ертөнц ямар агуу том, гайхамшигтай зүйлс олон, тэр дунд би гэдэг ганц хүн ямар өчүүхэн гэдгийг ухаарч ойлгодог. Энэ бүгдээс л өөртөө хэрэгтэй зүйлээ тусган аван, өөрийгөө хөгжүүлж чадвал тэр л жинхэнэ аялал болдог гэж миний хувьд боддог.

-Мэдээж залуу насандаа аялах нь хувь хүнд маш олон сайн талтай байх. Тэгэхээр тантай адил аялахыг хүссэн залуус юунд илүү анхаарах ёстой гэж боддог вэ?

-Хүмүүсийг анзаарахад санхүүгийн боломжтой болох үедээ эсвэл завтай болохоороо аялна гэж ярихыг нь их сонссон. Мэдээж хүн болгонд өөрийн гэсэн асуудал байгаа ч цаг заваа тодорхой зохицуулан, зорилгынхоо төлөө зохих түвшинд нь мөнгөө хуримтлуулж чадвал аялах нь тийм ч хэцүү зүйл биш. Ер нь хүн амьдралаа эргэн харахад дурсамж л үлддэг шүү дээ. Их аялж, түүнийхээ хэмжээгээр олон зүйл үзэх нь хэний ч амьдралыг өөрчилж аливаад хандах хандлагыг эерэг болгодог. Ингэснээр амьдрал илүү хялбар болдог шиг санагдсан.

-Цаашдаа аяллын тал дээр ямар төлөвлөгөөтэй амьдарч байна вэ?

-Хувийн аяллын төлөвлөгөөнд очихыг хүссэн газрууд маш их. Тухайлбал Шинэ Зеланд, Исланд гээд олон сайхан газруудад очихоор төлөвлөж байна. Цаашдаа амралт, цаг заваа төлөвлөж байгаад очихыг хичээнэ дээ. Түүнчлэн бидэнд аялал жуулчлалтай холбоотойгоор орлогоо нэмэх хамгийн боломжит зүйл нь нүүдэлчин ахуй соёл. Үүнийг сайн менежментээр холбож чадвал эх орноо олон улсад таниулах ажлуудыг цөөнгүй зохион байгуулж чадна. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд бий.

Түүний аялалын зургаас

Япон, Филиппин

 

Камбож, Малайз

 

Зөвхөн Юнителийн хэрэглэгч ДУБАЙ, МАЛЬДИВ, ТАЙЛАНД, БАЛИ зэрэг халуун орны нүд бахдам арлуудад хосоороо аялах  бэлгийн эзэн болох боломжоо ашиглахыг хүсвэл ХАЛУУХАН картаар дансаа цэнэглээрэй.

Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.