Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн мэдлэг, сонголт хамгийн чухал. Ялангуяа хүүхэд багачуудын хоол, хүнсний сонголт эцэг эхчүүдээс шууд хамааралтай байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяртай холбогдуулж эрүүл хүнсээр хүүхдийн бэлэг бэлтгэх, баяр ёслолын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой талаарх мэдээллийг хүргэж байна.
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой эсэх, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн эсэх, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал юм.
Түүнчлэн хүүхдийн насны онцлогт тохирсон бэлэг сонгохоос гадна нөөшилсөн болон лаазалсан бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарахыг зөвлөж байна.
Таны хайртай, ойр дотнын хүмүүс эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх нь гагцхүү ТАНЫ СОНГОЛТ-оос шалтгаална.
Дээрх зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: МХЕГ