2020/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.47₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S26
13°
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
19°
14:00
S26
20°
15:00
S26
21°
16:00
S26
21°
17:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв талбайн сүлд модны гэрлийг 12 дугаар сарын 14-нд асаана

ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний Баасан гарагт гэрлийг нь асаахаар тогтсон байна.

Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм.

Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмааг томилсон байна. Энэхүү ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ажлын хэсгийн гишүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой үүрэг чиглэл өглөө .

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x