Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины зээлийн хугацаа уртаслаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Харилцагчдынхаа хүсэл шаардлагыг үргэлж тэргүүнд тавьдаг ХХБанк өвлөөс урьтаж хүссэн машинаа зээлээр санхүүжүүлэн шуурхай, уян хатан нөхцөлтэй буюу 60 сар хүртэлх хугацаатайгаар авах боломжийг Танд олгож эхэллээ. Банкны зээлээр шинэ эсвэл гаалийн бичигтэй автомашин авдаг байсан бол одоо хуучин автомашины буюу улсын дугаар авсан машиныг ч авч болно. 

Харилцагч бүрдээ ойртох үүднээс Авто худалдааны цогцолборт шинэхэн салбар болох Авто худалдааны салбараа өнгөрсөн 7 дугаар сард нээсэн ба Та сонирхсон автомашинаа Хур системийн тусламжтайгаар хурууны хээгээ уншуулаад газар дээр нь зээлээр авах боломжтой юм.

Мөн Баянгол дүүрэгт Нарны гүүрний зүүн талд байрлах өргөн сонголт, тав тухтай орчин бүхий “Авто экспо центр” худалдааны төвтэй хамтран сарын 1.5 хувийн хүүтэй, 60 сар хүртэлх хугацаатайгаар ХХБанкны бүх салбар, тооцооны төвд хандан зээлээр аваарай.

Дээрх зээлийн нөхцөлүүд нь 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй тул амжиж автомашинаа худалдан аваарай. Хэрвээ ХХБанкаар цалингаа авдаг бол автомашины зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтойг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tdbm.mn/mn/12385/news

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.