Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд антибиотикийн хэрэглээгээр дэлхийн 65 орныг тэргүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) өчигдөр танилцуулсан шинэ судалгаагаар дэлхийн улс орнуудын антибиотикийн хэрэглээ маш их зөрүүтэй байгааг харуулжээ.

Өөрөөр хэлбэл зарим оронд хэт өндөр хэрэглээтэй байгаа бол зарим оронд хангалтгүй хэмжээнд хэрэглэгдэж байгаа гэнэ. “WHO Report on Surveillance of Antibiotic Consumption” нэртэй уг судалгаанд дэлхийн 65 орныг хамруулсан байна.

Ингэхдээ улс бүрийн 1,000 хүнд ноогдох DDD (Defined Daily Doses) хэмээх хэмжүүрийг ашиглан харьцуулжээ. Сонирхолтой нь Монголчууд 64.41 DDD үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан 65 орныг тэргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Монголчуудын антибиотикийн хэт хэрэглээ аюултай түвшинд хүрээд байгаа ажээ.

Харьцуулбал энэ үзүүлэлт Нидерландад 9.78, Туркэд 38.18, Японд 14.19 байгаа ажээ. Хамгийн бага буюу антибиотикийн хэрэглээ хангалтгүй түвшинд байгаа улсаар өмнөд Африкийн Бурунди (4.44 DDD) тодорсон байна. Энэхүү судалгаанд АНУ, Хятад, Энэтхэг зэрэг хүн ам ихтэй орнуудыг оруулаагүй гэнэ.

“Судалгааны дүнгээс антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгодог болох, шаардлагагүй хэрэглээг бууруулах яаралтай хэрэгцээ байгаа нь харагдлаа” гэж ДЭМБ-ын эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэлтсийн захирал Сюзан Хилл тайлбарлажээ.

Судалгааны дэлгэрэнгүй тайлантай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Reuters