Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛБАР: ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтний зарсан компани ЖДҮХС-гаас зээл авсан гэв

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN

БАРИМТ: ЦЕГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авжээ гарчигтай мэдээллийг бид 2018 оны 11 дүгээр сарын 07-ны олон нийтэд хүргэсэн билээ.

Дээрх мэдээнд дурдагдсан “Жаргалант харвест” компанийг 2018 оны дөрөвдүгээр сард өөр хүнд зарсан тухай баримт, тайлбараа Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны Ахлах мэргэжилтэн (2017-3-24 нд эл албанд томилогдсон) Б.Гэрэлмаа бидэнд ирүүллээ.

ТАЙЛБАРТ:

Тус мэдээнд дурдагдсан “Жаргалант харвест” компанийг 2009 онд Б.Гэрэлмаагийн гэр бүлийн хүн газар, тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулжээ. Улмаар 2014 онд эзэмшигч нас барж, компанийн хувьцаа эзэмших эрх түүний гурван хүүхдэд /насанд хүрээгүй/ шилжсэн байна. 

Тэрбээр нөхрийнхөө эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээр өөр хүнийг компанийн гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж байгаад 2018 оны дөрөвдүгээр сард “Жаргалант Харвест” компанийг Л.Батсүрэн гэдэг хүнд заржээ. Тус компанийг зарж, эзэмшлийг 100 хувь Л.Батсүрэнд шилжүүлсэн тухайгаа Б.Гэрэлмаа нь АТГ-т Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хуулийн хугацаанд мэдүүлж байж. 

Л.Батсүрэн захиралтай “Жаргалант Харвест” компани 2018 оны зургаадугаар сард ЖДҮХС-гаас зээл авсан байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны зургаадугаар сард буюу Б.Гэрэлмаа тус компанитай хамааралгүй болсны дараа “Жаргалант Харвест” ЖДҮХС-гаас зээл авжээ.

Ikon.mn Авлигатай Тэмцэх Газрын 2018 онд нийтэлсэн төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлэг дээр үндэслэн энэхүү мэдээллээ гаргасан болно. АТГ нь 2017 оны мэдээллийг 2018 онд нь нийтэлдэг билээ. 

БАРИМТ: